HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Гэрээсээ гарцгаая-Оюутан” хэлэлцүүлэгт оролцогчид “Хүртээмж” клуб байгуулахаар боллоо

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 21

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Соёл, спорт, залуучуудын дэд хороо хамтран хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын эрх, боломж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар “Гэрээсээ гарцгаая-Оюутан” хэлэлцүүлгийг өчигдөр (2025.11.19) Төрийн ордонд зохион байгууллаа.

Их, дээд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй оюутан залуусын төлөөлөл, тэдний эцэг, эх, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга М.Ганхүлэг даргалж, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар оролцов. Хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын боловсролын хүртээмж, энэ талаарх олон улсын туршлага, дэд бүтэц, барилгын саадгүй орчны стандарт, хэрэгжилт болон энэ талаарх эрх зүйн орчны тухай асуудлуудыг хөндөж ярилцлаа.

Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцуулж, батлагдсан хууль тогтоомж, стандарт шаардлагуудын хэрэгжилтийг хангах явдал шинээр хууль, журам батлан гаргахаас илүү чухал байгааг онцолсон юм. Тэрбээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахын тулд хариуцлагын механизмыг чангаруулах, хэрэгжилтийг сайжруулах шаардлагатайг тэмдэглэлээ.

Монгол Улсад 18-34 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэн 18 886 байгаагаас ердөө 436 нь иих, дээд сургуульд суралцаж буй юм. Энэ нь хөгжлийн ялгаатай байдлаасаа үл хамааран иргэд адил тэгш амьдрах хүртээмжтэй орчин бүрдээгүйгээс голлон шалтгаалж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид ярьсан юм. Өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад хэрэгжүүлдэг хүртээмжийн бодлого, дэмжлэгийн тогтолцооны талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл танилцуулсан бол дотоодын зарим их, дээд сургуулийн энэ талаарх сайн туршлагыг оюутан, залуучуудын төлөөллөөс харилцан хуваалцав.

Хэлэлцүүлэгт оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй залуусын нийгмийн оролцоог дэмжих “Хүртээмж” клуб байгуулан боловсролын байгууллагуудын болон нийтийн эзэмшлийн зам, талбай, амьдрах орчны хүртээмжийн судалгааг улсын хэмжээнд хийж, дүгнэлт гаргах, тулгамдсан асуудлуудыг эрх бүхий байгууллагуудад танилцуулж шийдвэрлүүлэх, саадгүй орчныг бүтээхийн төлөө нэгдэж ажиллахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Аврагчдын олон улсын сургалт, семинарт хамрагдаж байна
“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ
Төмөр замын дээд сургуулийн хойно үерийн хамгаалалтын далангийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
А.Баяр: 2025 онд залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг өссөн
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?