HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Фредди Меркьюригийн домогт тоглолтын 40 жилийн ойд зориулан шинэ зоос гаргажээ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 11 сарын 19

Их Британийн Хааны зоосны ордон “Live Aid” концертод толилуулсан Фредди Меркьюригийн домогт тоглолтын 40 жилийн ойд зориулан шинэ зоос гаргажээ.

Зоосны нүүрэн талд “Queen” хамтлагийн гочлол дуучин Фредди Меркьюри тоглолтынхоо үеэр микрофоноо атган толгойгоо хойш гэдийлгэн зогсож байгаа байдалтайгаар дүрсэлжээ. Түүнийг тойруулсан ноотны шугам нь дөрвөн октавын дуу хоолойнх нь цар хүрээг бэлгэдсэн дүрстэй. Эдгээр зоосыг Хааны зоосны ордны цахим хуудсаар дамжуулан худалдаанд гаргаж байгаа бөгөөд гүйлгээнд гаргаагүй 5 фунт стерлингийн хувилбарын үнэ 18.50 фунт стерлингээс (24.4 ам.доллар) эхлэх аж. Харин 2 унцын алтан зоос нь 9350 фунт стерлингийн (12 315 ам.доллар) үнэтэй.

Анхны зоосыг өнгөрсөн долоо хоногт Уэльс дэх Хааны зоосны газарт Меркьюригийн эгч Кашмира Булсара цутгасан бөгөөд тэрбээр хэлэхдээ “Фредди залуугаараа хорвоог орхисон тул хөгжмийн авьяасаа үнэлүүлж Хааны одонг хүртэх боломж олдоогүй. Тиймээс Хааны зоосны ордноос ийм зоос гаргасан нь маш зөв хүндэтгэл” хэмээжээ.

Фредди Меркьюри ХДХВ-ийн халдвар авсан гэдгээ олон нийтэд зарласнаас хойш нэг хоногийн дараа 1991 онд 45 насандаа таалал төгссөн.

Хааны зоосны ордон мөн тусгай алтан хувилбарыг ДОХ болон ХДХВ-ийн халдвартай хүмүүст тусламж үзүүлдэг буяны байгууллага болох “Mercury Phoenix Trust”-д хандивлах ажээ.

Их Британийн Хааны зоосны ордны дурсгалын зоосны газрын захирал Ребекка Морган “‘Домогт дуучны шүтэн бишрэгчид “ийм зоос гаргахыг олон жил хүссэн байх, 1985 оны “Live Aid” тоглолтын үеэр Меркьюри тайзнаас үзэгчдийг байлдан дагуулснаас хойш 40 жил өнгөрч байгаа бөгөөд энэ тоглолтыг олон хүн бүх цаг үеийн хамгийн шилдэг амьд тоглолт хэмээн үнэлдэг тйимээс энэ жил түүнд зориулсан дурсгалыг зоос гаргах нь хамгийн зөв санагдсан” гэжээ.

ЭЗХЯ | 2026 онд COP17 дугаар хурлыг манай улс зохион байгуулна
Нийт нутгийн 70 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
Төвөдийн өөртөө засах орны Шигацэ хотод 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
FORBES | ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ 100 ЭМЭГТЭЙ
Гомоцистейний шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?