HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ЦАГ АГААР | Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 17

2025 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

18-21-нд нийт нутгаар цаг агаар тогтуун өдөртөө хүйтний эрч сулрах боловч, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Хур тунадас: 19-нд Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 19-нд тал, хээрийн нутгаар, 22, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 26-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 18-21-нийг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -30-35 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  7-12 хэм, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө -2-7 хэм хүйтэн байна. 22-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 23-нд цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 22-23-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

18-22-нд өдөртөө хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18-23 хэм, бусад хэсгээр 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 23-наас хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор 24-29 хэм, бусад хэсгээр 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

БНСУ-ын газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэрийг хүлээлгэн өглөө
ТАНИЛЦ: Улаанбаатарт ус зайлуулах шугам хийгдэж буй байршлууд
СХД-д 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн барилга 80 хувьтай явж байна
Б.Шаравын нэрэмжит “СЭРСЭН ТАЛ” дуу хөгжмийн III наадмын удирдамж, хөтөлбөр
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?