HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Монгол Солонгосын Политехник коллеж”-ийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн тусалж ажиллалаа

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 13

Монгол-Солонгосын Политехник коллеж нь хөнгөн аж үйлдвэрийн болон техникийн салбарт мэргэжлийн ажилтан, техникч бэлтгэдэг төрийн өмчийн шаталсан сургалттай сургууль бөгөөд 8 хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн. Нийт төгсөгчдийн 68% нь ажлын байранд гарч ажил хөдөлмөр эрхэлж байна.

Тус коллеж байгуулагдсанаасаа хойших 59 жилийн хугацаанд мэргэжлийн ажилтан, дунд боловсролтой мэргэжилтэн 30000 гаруйг бэлтгэн төгсгөсөн. Нэг ээлждээ 1200 суралцагч хичээллэх хичээлийн 1, 2 дугаар байр, 350 хүний багтаамжтай урлаг заал, 3120 мкв спорт заал, 38 лаборатори, дадлагын газар, номын сан, 240 оюутны хүчин чадал бүхий дотуур байртай.

Энэ хичээлийн жилд мэргэжлийн боловсрол, техникийн боловсрол олгох сургалт, захиалгат, насанд хүрэгчдийн сургалтын чиглэлээр 21 мэргэжлээр 1800 гаруй суралцагч, 140 гаруй багш ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүний 24 нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагч суралцаж байна.

“Тэгш хамруулах боловсрол”-ын арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах үйл ажиллагааг Боловсролын ерөнхий газар болон Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд хамтран 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дараах агуулгын хүрээнд зохион байгууллаа.

Зөвлөн туслах ажлын хүрээнд:

Сургалтын орчин нөхцөл, туслах хэрэгсэл, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг хүртээмжтэй хэлбэрээр бүрдүүлсэн эсэх;

Суралцагчдад боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудлын талаар багш, ажилтантай уулзаж санал солилцож, зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн тус коллежийн суралцагчдад Тэгш хамруулах боловсролын чиглэлээрх мэдээлэл, үйл ажиллагаа агуулгын хүрээнд сургалт зохион байгууллаа.

Монгол-Солонгосын Политехник коллеж нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Үүнд:

Мэргэжил сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулж үүгээрээ дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй суралцагч суралцаж буй сургуулиудад “Суралцах урилга” хүргүүлэх

Ариун цэврийн өрөөг хүртээмжтэй хэлбэрээр бэлтгэх

Дотуур байранд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Гал түймэр гарах эрсдэл бүхий айлуудад урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг зохион байгуулав
Нийслэлийн хориглосон бүсээс 4557 толгой мал гаргав
Нийгмийн эрүүл мэндэд гамшиг дагуулах ТАМХИНЫ АВТОМАТ МАШИН
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
НҮБ-ын төлөөлөгчид COP17 төслийн талбайд мод тарилаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?