HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 10

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хөрсний ус, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн төслүүдийн талаар хэлэлцэв. Нийслэлийн 9 байршилд 102.72 км үерийн хамгаалалтын далан барина. Уг төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж байна. Уг төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ. 

Тодруулбал,

  • Улиастай голын үерийн хамгаалалтын барилга байгууламж
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Дамбын гүүрнээс шарга морьтын гүүр/
  • Дарь-Эхийн үерийн хамгаалалтын суваг
  • БЗД-ийн 11-р хорооны үерийн хамгаалалтын суваг /Ургах наран/
  • Хужирбулангийн үерийн хамгаалалтын суваг
  • Био-Сонгино-Туулын үерийн хамгаалалтын байгууламж
  • Тахилтын үерийн хамгаалалтын суваг
  • Толгойт гол, Зүүн салааны үерийн хамгаалалтын суваг
  • Борооны усны төв магистраль шугам /Зүүн бүс/ гэсэн есөн байршилд хэрэгжүүлэх юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 40 км орчим борооны ус зайлуулах шугам хоолой угсраад байна. Харин ирэх онд ус их тогтдог байршлуудад нийт 30 км борооны ус зайлуулах шугам угсарна. Мөн ирэх оноос нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барих ажлыг эхлүүлнэ. 2028 он хүртэл нийт 102 км далан барина. Үерийн барилга байгууламжтай холбоотой эдгээр төслийг хэрэгжүүлж, үерийн эрсдэлийг бууруулна. Мөн эдгээр төсөл хэрэгжсэнээр хотын эко систем тэнцвэржиж, голын урсац тогтворжино” гэдгийг хэлж байв. 

Ташрамд, 2024 онд ус ихээр тогтдог 15 байршилд 27 км авто замын борооны ус зайлуулах шугам угсарсан бол 2025 онд 10 байршилд 16 км борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн юм. Өнөөдрийн байдлаар найман байршилд 8.6 км авто замын борооны ус зайлуулах шугам хоолойг угсраад байна.

  • БГД-ийн 4-р хороо, Төмөр замын авто зогсоол орчмын борооны ус зайлуулах шугамын ажил /он дамжин хэрэгжинэ/
  • ХУД-ийн 15-р хороо, “Энхтайваны гүүр”-ний доод хэсгийн зам талбайн ус зайлуулах шугамын ажил
  • БГД-ийн 5-р хороо, Алтай хотхоны 14-р байр орчмын борооны ус зайлуулах шугамын ажил
  • БГД-ийн 24, 26-р хороо Энгельсийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажлын зураг төсөл
  • ХУД-ийн 3-р хороо, ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэлх борооны ус зайлуулах шугамын ажил
  • ЧД-ийн 2-р хороо, Хувьсгалын гудамжны борооны ус зайлуулах шугам
  • ХУД-ийн 3, 5-р хороо, Чингисийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугамын ажил /он дамжин хэрэгжинэ/
  • СХД, Драгон орчим
  • БЗД-ийн Нарт хотхон, Нарантуул захын зүүн талд

  • БГД, Гандан орчимд борооны ус зайлуулах шугам угсарлаа. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Капитал банк ХХК нийгмийн даатгалын сангийн авлагыг барагдуулах чиглэлээр, хууль зүйн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна
Олимпын аварга Alysa Liu-ийн дагагчдын тоо таван сая давлаа
ЦАГ АГААР | Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна
Метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулах үйл явц үргэлжилж байна
Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд  багш нарыг дэмжихээр боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?