HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“ЕБС-ийн хүүхэд хамгааллын үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл аюулгүй сургууль арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” сургалт зохион байгуулагдлаа

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 10

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл, аюулгүй сургуулийн орчин бүрдүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг НҮБ-ын хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо 2025 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн, Боловсролын газар, хэлтсийн Хүүхдийн хөгжил хамгаалал, тэгш хамран сургах боловсрол хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж, “Эрүүл аюулгүй сургууль”-ийг бүрдүүлэхэд орон нутгийн хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах, сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлд, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож хамтран ажиллалаа.

Сургалт нь дараах боломжуудыг бүрдүүлж байна.

Орон нутгийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ:

Сургалт нь аймаг, нийслэлийн нийгмийн бодлого, боловсролын салбарын мэргэжилтнүүдийг нэг дор хамруулснаар хүүхэд хамгааллын асуудлыг бүх талаас нь хянан үзэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах боломжийг бүрдүүлж байна.

Олон улсын туршлага, дэмжлэгтэй хослуулж байна:

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь олон улсын жишиг, шилдэг туршлагад тулгуурлан “Эрүүл аюулгүй сургууль” бүрдүүлэх тогтолцоог үндэсний онцлогтой уялдуулан хэрэгжүүлэх боломжийг олгож байна.

Бодитой арга зүйд суурилсан практик мэдлэг олгоно:

Сургалт нь зөвхөн онол биш, үе тэнгийн дээрэлхлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээг хэрэгжүүлэх бодит арга зүйг эзэмшүүлснээр оролцогчид орон нутагтаа шууд хэрэглэж болохуйц ур чадвартай болно.

Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцсэн шийдлийг боловсруулна:

Орон нутгийн мэргэжилтнүүд хамрагдаж туршлага солилцох замаар өөр өөр нөхцөл байдалд тохирсон арга барил, түншлэлийн загварыг хамтран боловсруулж, хүүхэд хамгааллын үйлчилгээг орон нутгийн бодит нөхцөл байдалд тулгуурлан хэрэгжүүлэх практик шийдлүүдийг олох боломж бүрдэнэ.

Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, “Насны хишиг”, одонгийн мөнгийг хэзээ олгох вэ
ТООН МЭДЭЭ: 2022 оны ургац хураалтын урьдчилсан дүн
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасанг Хүүхэд хамгааллын Элчээр томилжээ
ХОТООС ГАРАХ ТОВЧООД ЦАХИМЖСАНААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХОЁР СЕКУНДЭД НЭВТЭРЧ БАЙНА
Автомашины улсын дугаарын захиалгаа “Carplate” системээр өгөөрэй
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?