HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 04

Прокурорын байгууллага 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53439 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1464 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 792 хэрэг шинээр нээж, 432 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 180, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 111, Өмчлөх эрхийн эсрэг 82, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Эдийн засгийн гэмт хэрэг 9, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 8, Авлигын гэмт хэрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 5, Эрүүл мэндийн эсрэг 3, Хүүхдийн эсрэг 2, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг тус бүр 1 байна. 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

– Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан А.И нь орон нутагт 1 тэрбум 356 сая төгрөгийн үнийн дүн бүхий барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг зөвшөөрч, санхүүжилт олгож албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд гүйцэтгэгч компаниас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, хахууль өгсөн Т.Б-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

– Нийтийн албан тушаалтан Б.Х нар нь албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан аж ахуйн нэгжийг илрүүлсэн боловч тусгай зөвшөөрлийг цуцлуулахгүй байх, тус зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, А.М -д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

– Иргэн Т.Т нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан “өвс”, “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

– Х.Х, Х.Ц, Г.А нар нь бүлэглэн 2019-2023 онуудад өөрсдийн нэр дээр 53 хуулийн этгээд үүсгэн байгуулж, 107 хуулийн этгээдэд нийт 87 тэрбум 662 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр 944 ширхэг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, цахим тайлангийн системд тайлагнаж, санхүүгийн хуурамч баримтуудыг нэр бүхий хуулийн этгээдүүдэд өгсөн гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1, 2.2 /Мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ. 

ЭМЯ-ны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо
Дүүжин замын тээвэр төслийн наймдах тулгуур баганыг суурилууллаа
Монгол улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ой тохиож байна
ТАНИЛЦ: 2024 оны Элсэлтийн шалгалтын хуваарь
Буган халиуны уулзвараас Маршлын гүүр хүртэлх авто замыг хааж шинэчилнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?