HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Буэнос-Айресийн ойролцоох хаагдсан амьтны хүрээлэнгийн зэрлэг амьтдыг таван жилийн дараа аварч эхэллээ

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 03

Аргентинд олон жил хүнд нөхцөлд амьдарч байсан арслан, бар, баавгайнуудыг аврах ажиллагаа албан ёсоор эхэлжээ. Буэнос-Айрес хотын захад орших, хэдэн жилийн өмнө хаагдсан Лужаны амьтны хүрээлэнд үлдсэн 60 гаруй зэрлэг амьтад анх удаа олон жилийн дараа мал эмнэлгийн яаралтай тусламж авч байна.

Нийт 62 том муур (арслан, бар) болон хоёр хүрэн баавгайг олон улсын байгаль хамгааллын байгууллагатай хамтран гаднын зэрлэг амьтдын нөөц газарт шилжүүлэхээс өмнө эмнэлгийн үзлэг, эмчилгээ хийж байгаа нь Аргентинд хийгдэж буй хамгийн өргөн цар хүрээтэй аврах ажиллагааны нэг юм.

Аргентины эрх баригчид 2020 онд Лужаны амьтны хүрээлэнг хаах шийдвэр гаргасан, учир нь энэ газар зочдод арслан, бартай гар хүрч зураг авахыг зөвшөөрдөг байсан нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэж байсан билээ. Гэвч хүрээлэн хаагдсаны дараа амьтдын байдал улам дорджээ.

Хэдийгээр хүрээлэнгийн ажилчид ажлаасаа халагдсан ч, хэдэн үнэнч асрагчид зэрлэг амьтдыг өлсгөлөнгөөс хамгаалахын тулд сайн дураараа хооллож, арчилж ирсэн байна. Гэвч тэдний олонх нь эсэн мэнд үлдэж чадсангүй.

2023 онд “Four Paws” байгууллага анх уг газрыг шалгахад, 136 амьтдаас 112 нь үлдсэн байжээ. Харин өнөөдөр амьд үлдсэн тоо бараг тал хувиар буурсан байна. Олон амьтан тэжээлийн дутагдал, эмчилгээ дутмаг, стресс, байгальд байдаггүй хам сэдэвт торонд амьдрах зэргээс болж аажмаар үхжээ.

“Энд үзсэн зүйл үнэхээр аймшигтай байсан,” хэмээн Four Paws-ийн хөтөлбөрийн захирал Лусиана Д’Абрамо ярив. “Гурван квадрат метрийн торонд долоон эм арслан шахцалдаж сууж байна. ‘Хэт ачаалалтай’ гэж хэлэх ч багадна.” Тэрээр мөн хоёр Азийн бар, хоёр Африкийн арслан нэг торонд хамт байсан тухай хэлээд, “ийм зохион байгуулалт байгаль дээр хэзээ ч тохиохгүй. Тэнд байнгын тэмцэл, сөргөлдөөн өрнөдөг,” гэжээ.

Four Paws дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний хамгаалалтын төвд нэг арслан тутамд дунджаар 1 га (2.5 акр) газар оногддог байна.

Энэ жил Аргентины засгийн газар тус байгууллагатай гэрээ байгуулж, Лужанд үлдсэн зэрлэг амьтдын хариуцлагыг тэдэнд шилжүүлжээ. Гэрээний хүрээнд Аргентин улс гадаадын экзотик амьтдыг худалдах, хувийн эзэмшилд байлгахыг зогсоох амлалт өгсөн байна.

Four Paws өмнө нь Сирийн иргэний дайнд өлсөж байсан баруудыг, Иракийн Мосул хотын орхигдсон баавгай, гиенуудыг, Газар дундын тэнгисийн бүслэгдсэн Газагаас арсланг авран гаргаж байсан ч ийм олон тооны зэрлэг муурдыг нэг дор аврах ажиллагаа нь анхных гэнэ.

“Энд байгаа амьтдын тоо, нөхцөл байдал маш хүнд тул энэ бол бидний хамгийн том сорилт,” хэмээн аврах ажиллагааг удирдаж буй малын эмч Амир Халил хэлжээ. “Энэ бол зөвхөн Аргентин төдийгүй дэлхий даяарх хамгийн том аврах ажиллагаануудын нэг юм.”

Өнгөрсөн пүрэв гарагт багийнхан торонд байсан амьтдыг нэг бүрчлэн шалгаж, антибиотик, шим тэжээл, өвчин намдаах тариа хийж, заримд нь яаралтай мэс засал хийжээ. Нэг бар сүүлнийхээ шархаар цус алдсан байхад, нэг эм арслан умайн хавдартай байв. Олон амьтдын шүд торны төмөрт цөмөрч, халдварласан байсан тул буйл эмчлэх, шүдний суваг бөглөх мэс ажилбар хийгджээ. “Хэдэн долоо хоногийн дотор бүх амьтдыг шалгаж дуусаад, тэднийг илүү өргөн уудам, байгалийн орчинд шилжүүлнэ,” гэж Four Paws мэдэгджээ.

27 жил Лужанд ажилласан асрагч Альберто Диас “амьтдын нөхцөл сайжирч байгаад баяртай байгаа ч, хүмүүс арслан, бартай дотно харьцаж чаддаг байсан тэр үеийг дурсаж байна” хэмээн хэлэв.

Эх сурвалж: ABC news

НЕБ-ын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтанд урамшуулал, орон сууцны эрх олголоо
Өнөөдрөөс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг олгож эхэлнэ
Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангагдлаа
ЗААВАР | И-Монголиа системээр ЭМД-ын шимтгэлээ төлөх
“ХАРХОРУМ” олон улсын кино наадмын үеэр 15 улсын 22 киног үнэ төлбөргүй толилуулна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
Японы дизайнер нүүдэлчдийн эрх чөлөөг Монгол гэрээр илэрхийлэв
From INNA
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?