HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Apple компанийн iPhone 17-ийн борлуулалт хүчтэй эхэлж байна

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 03

Apple компани 2025 оны санхүүгийн дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцуулж, шинээр гарсан iPhone 17 цуврал хэрхэн худалдаанд нэвтэрч байгаагийн анхны дүр зургийг харууллаа.

Тайланд дурдсанаар, нийт орлого шинжээчдийн таамагтай нийцсэн ч iPhone-ийн борлуулалт бага зэрэг хүлээлтээс доогуур гарсан байна. Улирлын борлуулалт 49 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн 46.2 тэрбум ам.доллараас өссөн үзүүлэлт боловч Уолл Стрийтийн таамагласан 50.1 тэрбум ам.доллараас бага байв.

Харин компанийн нийт орлого 102.5 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн 94.9 тэрбумаас өссөн нь дөрөвдүгээр улирлын дээд амжилт болжээ. Үүнээс гадна Apple-ийн үйлчилгээний орлого (App Store, iCloud, Apple Music гэх мэт) 28.8 тэрбум ам.долларт хүрч, бүх цаг үеийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

Apple-ийн Гүйцэтгэх захирал Тим Күүк орлогын тайлангийн үеэр “iPhone болон компанийн хувьд хамгийн амжилттай арванхоёрдугаар улирал болно гэж хүлээж байна” хэмээн мэдэгдсэн нь iPhone 17-ийн борлуулалт хүчтэй үргэлжилж байгааг илтгэв. Үүний дараа Apple-ийн хувьцааны үнэ арьжийн арилжаанд 3%-иар өссөн байна.

iPhone 17 цуврал 9 дүгээр сарын сүүлээр худалдаанд гарсан бөгөөд АНУ, Хятадад эхний 10 хоногт борлуулалт өмнөх загвараасаа 14%-иар өндөр байсан гэж Counterpoint Research мэдээлжээ. Хамгийн эрэлттэй загварууд нь iPhone 17 ба iPhone 17 Pro Max, харин “хамгийн нимгэн iPhone” хэмээн сурталчилсан iPhone Air харьцангуй сул эрэлттэй байгаа аж.

Судалгаанд дурдсанаар, Хятадад борлуулалт өмнөх оноос буурсан байна. 2025 оны дөрөвдүгээр улиралд Apple тус бүс нутагт 14.5 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн жилийн 15 тэрбумаас бага юм. Гэсэн ч Тим Күүк “iPhone 17-ийн хэрэглэгчдийн хандлага сайн байгаа тул ирэх улиралд Хятадад дахин өсөлт үзүүлнэ гэж найдаж байна” гэжээ.

Apple энэ улиралд 1.4 тэрбум ам.долларын тарифын зардал хүлээхээр байгаа ч Тим Күүк “App Store дахь хиймэл оюун ухаанд суурилсан аппликейшнүүд нь шинэ боломж авчирна” гэж онцоллоо.

Тэрбээр, Apple Intelligence нэртэй AI технологийн багц нь хэрэглэгчдийг iPhone-оо шинэчлэхэд түлхэж байна хэмээн дурдсан. “Apple Intelligence бол гол хүчин зүйл болж байна, цаашид бүр ч чухал нөлөө үзүүлнэ гэж бид үзэж байна” хэмээн Күүк мэдэгджээ.

Apple энэ онд Siri-ийн шинэчлэлээ хойшлуулсан бөгөөд уг шинэчлэл нь OpenAI-ийн ChatGPT болон Google-ийн Gemini-тэй өрсөлдөхүйц байх ёстой байсан. Харин өрсөлдөгчид болох Google, Microsoft, Samsung зэрэг компаниуд хиймэл оюун ухааны дэд бүтцэд тэрбум тэрбумаар хөрөнгө оруулсаар байна.

2025 он Apple-ийн хувьд сорилттой жил байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны дайнаас болж компанид дарамт нэмэгдэж, iPhone-оо дотооддоо үйлдвэрлэх шахалттай тулгарсан. Гэсэн ч компанийн 600 тэрбум ам.долларын АНУ дахь хөрөнгө оруулалтын төлөвлөгөө болон 4 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээнд хүрсэн амжилт нь итгэлийг сэргээсэн гэж шинжээчид дүгнэж байна.

Эх сурвалж: BBC news

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 18 албан хаагчид Албан тушаалын орон сууц ашиглуулах батламж, түлхүүр гардууллаа
Нулимсны замын шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
Хүндийн өргөлтийн тамирчин Ө.Цэнгүүн өсвөрийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо
Баянгол дүүргийн хоёр байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 24 цагт 4300 болж нэмэгдэв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?