HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

K-pop хамтлаг NewJeans агентлагийнхаа эсрэг шүүхийн маргаанд ялагдлаа

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 31

Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг NewJeans өөрсдийн бичлэгийн компани болох ADOR-оос гарахаар оролдсон ч, шүүх тэдний гэрээг хүчинтэй хэвээр гэж үзлээ.

Сөүл хотын төв дүүргийн шүүх мягмар гарагт гаргасан шийдвэрээр, хамтлагийн ADOR-той байгуулсан гэрээ нь 2029 он хүртэл хүчинтэй гэж тогтоожээ.

Хамтлагийн таван гишүүн Ханни, Хейин, Хаерин, Даниел, Минжи өнгөрсөн онд агентлагаасаа нэг талын шийдвэрээр гарахаа зарласан бөгөөд үүндээ “гишүүдийг үл тоомсорлосон, сэтгэлзүйн дарамт үзүүлсэн” гэж шалтгаан дурдсан байв.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, NewJeans уг шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна. Тэд “ADOR руу буцаж, хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй” гэж мэдэгджээ.

Шүүхийн шийдвэрт дурдсанаар, ADOR-ийн хуучин гүйцэтгэх захирал, мөн хамтлагийн ментор Мин Хижин-ийг халсан нь гэрээ зөрчсөн үйлдэл биш гэж үзсэн байна. NewJeans уг халалтыг “агентлагийн итгэлийг алдагдуулсан” гэж мэдүүлж байсан юм.

Энэхүү хэрэг Өмнөд Солонгост олны анхаарлыг татсан бөгөөд компаниуд уран бүтээлчдээ хатуу хянадаг, асар их нөлөөтэй гэдгээрээ алдартай. Тиймээс артистууд агентлагийн эсрэг зогсох явдал тун ховор тохиолддог.

NewJeans нь 2022 оны долдугаар сард байгуулагдсан бөгөөд гишүүдийн нас 17-21-ийн хооронд. Тэд богино хугацаанд амжилтад хүрч, K-pop салбарын “шинэ эрин” гэж нэрлэгдэж байв.

Тэдний анхны сингл “Attention” нь нээлтээ хиймэгц Солонгосын хөгжмийн жагсаалтын оргилд гарсан бол “SuperShy” дуу нь 2023 оны төгсгөлд Rolling Stone, NME, Billboard зэрэг сэтгүүлийн “Жилийн шилдэг дуунууд”-ын жагсаалтад багтжээ.

Шүүмжлэгчид тэднийг “K-pop-ын дүрмийг эвдсэн” хамтлаг гэж тодорхойлдог. 1990-ээд оны R&B хэв маяг болон чихэнд хоногшсон поп аялгууг хослуулснаар тэд цахим хэмнэл давамгайлсан орчин үеийн K-pop-аас онцгойрч чадсан юм.

Шүүхийн энэ шийдвэр нь NewJeans болон ADOR-ын хооронд бүтэн нэг жил үргэлжилсэн маргааныг дагалджээ.

Хамтлагийн агентлагаасаа гарахаа зарласан мэдэгдэл 2024 оны арваннэгдүгээр сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр гарсан юм. Энэ нь ADOR-ын тэргүүн асан Мин Хижин, түүний харьяалагддаг HYBE корпорацийн (BTS, Seventeen зэрэг хамтлагийн агентлаг) хоорондох олон нийтийн зөрчлийн дараа болсон билээ.

HYBE 2024 оны дөрөвдүгээр сард ADOR-д санхүүгийн аудит хийж, Минг огцрохыг шаардсан бөгөөд түүнийг бие даасан компани байгуулахаар оролдсон гэж буруутгасан. Мин Хижин уг зүйлийг үгүйсгэсэн ч, наймдугаар сард ADOR-ын гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа халагдсан юм.

Үүний дараа NewJeans-ийн гишүүд Мин Хижинийг буцаан томилохыг шаардсан ч HYBE татгалзсан. Улмаар тэд агентлагийнхаа эсрэг олон нийтийн өмнө гомдол гаргаж, компани “тэдний карьерыг зориуд саармагжуулсан” гэж мэдэгджээ.

Мөн гишүүн Ханни өөрийг нь ажил дээр дарамталж байсан тухай мэдүүлсэн байна.

2024 оны арванхоёрдугаар сард ADOR шүүхэд хандан хамтлагтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэдгийг баталгаажуулах нэхэмжлэл гаргасан юм.

Харин NewJeans-ийн таван гишүүн энэ оны хоёрдугаар сард өөрсдийгөө “NJZ” нэртэйгээр дахин брэндчлэх оролдлого хийж, шинэ дуу гаргах гэж байсан ч шүүхийн хоригийн улмаас сурталчилгаа зогсжээ. Гэсэн ч тэд уг дуугаа Хонконгод болсон концертын үеэр амьдаар тоглож, дараа нь түр завсарлага авах болсноо зарласан байна.

2025 оны гуравдугаар сард шүүхийн түр хоригийн шийдвэр гарсны дараа хамтлаг мэдэгдэл гаргаж “Энэ шийдвэр бидэнд цочирдмоор байсан ч бид тавуулаа хамтдаа давж гарна” хэмээн мэдэгджээ.

Шүүхийн шийдвэрийн дараа NewJeans-ийн ирээдүй тодорхойгүй хэвээр байгаа ч, тэдний хөгжим, имиж, болон K-pop-ын бүтцэд авчирсан өөрчлөлт нь аль хэдийн салбарын түүхэнд бичигдсэн хэвээр байна.

Эх сурвалж: BBC news

“Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэ”
Дорноговь аймаг | Үнэт эдлэлийн дэлгүүрээс 260 сая төгрөгийн үнэ бүхий зүйлийг бүлэг этгээдүүд хулгайлжээ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН: ҮҮССЭН АСУУДЛЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДВЭРЛЭЖ ЭЦЭСЛЭНЭ
ӨНӨӨДӨР “ҮНДЭСНИЙ БАХАРХЛЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
“Зудын нөхцөл байдлын улмаас зарим сурагч сургуульдаа ирж чадахгүй байна”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?