HumanzHumanzHumanz
Хайх
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
Хайх
Follow US
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Apple компанийн үнэлгээ 4 их наяд ам.долларт хүрлээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 10 сарын 30

Apple компани дэлхийн цөөн хэдэн хувьцаат компанийн тоонд багтан, зах зээлийн үнэлгээ нь 4 их наяд ам.доллар давсан гэдгийг энэ долоо хоногт баталлаа. Ингэснээр тус компани энэ босгыг өмнө нь давсан Microsoft болон Nvidia-гийн дараа технологийн аваргуудын эгнээнд нэгдэж байна.

Apple (AAPL)-ийн хувьцааны үнэ мягмар гарагт 0.1 хувиар өсөж, компанийн үнэлгээг шинэ дээд түвшинд хүргэсэн бөгөөд энэ өсөлт нь iPhone 17-ийн борлуулалт, тэр дундаа өмнө нь сул үзүүлэлттэй байсан Хятадын зах зээлд гарсан амжилтаар дэмжигджээ.

Энэ нь 2025 оны эхээр компанийн хувьцаа унаж, ерөнхийлөгч Дональд Трампын тарифууд, хиймэл оюун (AI)-ны бүтээгдэхүүний хоцрогдол, дотоодын үйлдвэрлэлийн дарамт зэрэг асуудлуудтай нүүр тулсан үеийн байдалтай харьцуулахад огт өөр дүр зураг юм. Тухайн үед Apple компанийн үнэлгээ нэг өдрийн дотор 310 тэрбум ам.доллараар буурч байсан билээ.

Гэсэн хэдий ч Apple-ийн сэргэлт нь iPhone одоог хүртэл хэрэглэгчид болон хөрөнгө оруулагчдыг татсаар байгаагийн шинж гэж шинжээчид үзэж байна.

Apple-ийн шинэ дээд амжилт нь хиймэл оюун ухааны (AI) хөөрөгдөл технологийн салбарын үнэлгээг тэнгэрт тулгаж буй энэ үед гарч байгаа юм. Nvidia болон Microsoft зэрэг AI технологид түлхүү төвлөрч буй компаниуд 4 их наядын босгыг түрүүлж давсан нь Уолл Стрийтэд AI-ийн ач холбогдол хэр өндөр байгааг харуулж байна.

Apple өмнө нь ч зах зээлийн үнэлгээгээрээ түүхэн амжилтуудыг гаргаж байсан. Тус компани 2018 оны наймдугаар сард анхны 1 их наяд ам.долларын үнэлгээтэй хувьцаат компани, 2020 онд 2 их наяд, 2022 онд 3 их наядын босгыг давсан бөгөөд 2023 оны зургаадугаар сард л энэ түвшинд албан ёсоор хаалт хийж байжээ. Гэсэн хэдий ч одоогоор iPhone л Apple-ийг шинэ өндөрлөгт хүргэж байгаа гэж шинжээчид дүгнэж байна.

Wedbush Securities-ийн шинжээч Дэн Айвс “Бидний хувьд Тим Күүк болон түүний баг iPhone 17-оороо амжилт олсныг харж байна. Харин одоо Уолл Стрийт тэдний хиймэл оюуны стратегийн том зураглалыг хүлээж байна” гэж 10 дугаар сарын 20-ны мэдэгдэлдээ онцолжээ.

Г.ОРГИЛБОЛД ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА БОЛОВ
FASHION | Загварт дуртай бол эдгээр киног үзээрэй
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
ТАНД ХЭРЭГТЭЙ | Баяд хуримын ёсон
”ОРОЛЦЪЁ-НӨЛӨӨЛЬЕ” ХҮҮХДИЙН ЧУУЛГАН БОЛНО
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
Халхын голын байлдаанд оролцсон 102 настай сувилагч өөрийнхөө тухай жүжгийг үзлээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?