HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Нийтийн тээврийг цахилгаанжуулах, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний чадавхыг бэхжүүлэх” хэлэлцүүлэг болов

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 28

“Нийтийн тээврийг цахилгаанжуулах, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний чадавхыг бэхжүүлэх” семинар, хэлэлцүүлэг боллоо.

Ногоон технологи, эдийн засгийг дэмжих зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх талаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 108 дугаар захирамжаар ажлын хэсгийг байгуулж,  “Цахилгаан автомашины хэрэглээг 2024-2026 онд нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулан Зам, тээвэр, Сангийн, Байгаль орчин аялал жуулчлал, Эрчим хүчний сайд нар хамтран баталж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Дээрх бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнд манай автотээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн сангаас харахад өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн талаар хэлэлцүүлгийн үеэр экспертүүд онцлов.

Энэ үеэр Зам, тээврийн яамны Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Гэрэлням хэлсэн үгэндээ “Монгол Улс Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг болох “Алсын Хараа-2050”-даа “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна” хэмээн заасан байгаа. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад Монгол Улсын “Үндэсний хувь нэмэр” болон Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх нь чухал гэж бид үзэж байна.

Иймд цахилгаан тээвэр, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих сэдвээр салбар дундын хэлэлцүүлгийг анх удаа зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгт ЭХЯ, Нийтийн тээврийн бодлогын газар, оролцогч тал, байгууллага, компаниудын төлөөлөл хүрэлцэн ирсэнд талархаж байна.  Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд бас  хувийн хэвшилтэйгээ хамтран цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар ажиллах  боломж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа НҮБ-ын Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн хэлтсийн доктор Мадан Рэгми болон бусад илтгэгч, судлаачид та бүгдэд баярласнаа хэлж, та бүхэн өөрсдийн туршлагаа хуваалцаж, үнэтэй санал, зөвлөмж өгнө гэдэг итгэж байна” хэмээн онцоллоо.

“Мэргэжлийн аврагч-2025” тэмцээний шилдгүүд тодорлоо
Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархины гүний байрлалтай хавдруудын мэс засал эмчилгээний технологи нутагшиж байна
ЦАГ АГААР | Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орж, шуурга шуурна
Byredo брэнд “The Horse That Leads Us Home” нэртэй шинэ кампанит ажлаа танилцууллаа
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?