HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ТАНД ХЭРЭГТЭЙ | Амин дэмийн хэрэгцээ

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 24

Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Амин дэмийн хэрэгцээ

A амин дэм дархлааг сайжруулж хөгшрөлтийг саатуулдаг.

В1 амин дэм (тиамин) нүүрс-усны солилцоонд идэвхтэй оролцдог. Үүнийг өөдрөг байх амин дэм ч гэж нэрлэдэг. Уг амин дэм дутагдахад үлбэгэр, мартамхай болно.

В2 амин дэм (рибофлавин) нүүрс-усыг өөх тос, энерги болгон хувиргадаг. Энэ нь хараа ба мэдрэлийн үйл ажиллагаа, мөн цус багадахаас урьдчилан сэргийлэхэд чухал хэрэгтэй.

ВЗ амин дэм (никотины хүчил). Хэрэв та ямар ч шалтгаангүйгээр бухимдаад байвал танд ВЗ амин дэм дутагдаж байж магадгүй. Эл амин дэм ихдэхээрээ цусан дахь холестерины хэмжээг багасгадаг.

В6 амин дэм (пиридоксин) биеийн юм ирэхийн өмнөх өвчнийг намжаадаг. Үр тогтоохын эсрэг эм бие махбод дахь уг амин дэмийн хэмжээг багасгадаг байна.

В12 амин дэм (кобаламин). Бидэнд энэхүү амин дэм өдөрт зөвхөн нэг амуу буудайн үр шиг жинтэй байхад л хангалттай. Энэ нь цус төлжих явц ба мэдрэлийн системийг хамгаалах үүрэгтэй. Амьтны гаралтай бүтээгдэхүүнд уг амин дэм агуулагддаг учир цагаан хоолтнууд эл амин дэмээр дутагдаж мэдэх юм.

Биотин бол арьс, үс ба хумсанд тустай амин дэм юм. Биотин дутагдлын үед үс унаж, хагтаж, хумс амархан хугардаг.

Фолийн хүчил нь эсийн хуваагдал, нуклеины хүчлийн нийлэг, эд эсийн хүчтэй эсэргүүцэлд шаардлагатай. Энэ нь ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэгтэй байдаг. Үүнийг жирэмслэхээс өмнө уувал хүүхдийн төрөлхийн эмгэгийг зарим нэгэн байдлаар багасгаж өгдөг аж.

Пантотены хүчил бол сайхан бие бялдартай байлгадаг амин дэм юм. Энэ нь бие маходын үрэвслийн явцтай тэмцдэг.

С амин дэм дархлааг сайжруулдаг ба бүх өвчний дайсан юм.

Д амин дэмийг олонхи химичид даавар гэж нэрлэдэг. Учир нь бид үүнийг өөрсдөө, гэхдээ элгэнд бус арьсанд боловсруулдаг. Үүний гол үүрэг бол ясыг уян бөгөөд бат бэх байлгах явдал юм.

Е амин дэм бие махбодын манаач юм. Энэ нь хөгшрөлтийг сааруулж, цусны эргэлтийг сайжруулдаг.

К амин дэм яс болон холбогч эдийн бодисын солилцоо хийгээд бөөрний хэвийн ажиллагаанд асар их үүрэгтэй.

Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном

Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
МИАТ ТӨХК Сингапур чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Х.Баасанжаргал: Өнөөдөр 1,2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын санал авах сүүлийн өдөр
Сургууль, цэцэрлэгийн анги засвар, шугам сүлжээ, дулаан хангамж зэрэг өвөлжилтийн бэлтгэл ажил 82 хувьтай үргэлжилж байна
Мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ХасБанк Apple Pay үйлчилгээ нэвтрүүллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?