HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн блокуудын барилга угсралт, суурийн цутгалтын ажлыг эхлүүллээ

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 10

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 29-нд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт дөрвөн байршилд газар шорооны ажил дуусах шатдаа орсон бөгөөд эхний блокуудын барилга угсралт, суурийн цутгалтын ажлыг эхлүүлээд байна. 

Үүнтэй холбоотойгоор “Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн Барилга угсралт хариуцсан менежер Т.Баярсайхан “Бүтээн байгуулалт өрнөх нийт талбай нь хөрсний ус ихтэй тул гулгалт үүсэх магадлал өндөр. Иймд барилгын суурийн цутгалтын өмнөх хэв хашмалыг стандартын дагуу нил хавтан сууриар шийдэж өгсөн. Энэ нь хөрсний болон голын ай савын усны нэвтрэлтээс хамгаалсан технологи юм” гэв.

Мөн гадна шугам сүлжээний дэд бүтцийн зураг төслийн ажил дууссан бөгөөд бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр гурван монгол аж ахуйн нэгж шалгарсан. Ус сувгийн тухайд Хайлааст дахь 1000 шоо метр усан санг 2000 шоо метр болгож өргөтгөх зураг төслийг боловсруулсан төдийгүй ойрын хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ хүрээнд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Харин дулаан хангамжийг Дамбадаржаа дулааны цахилгаан станцаас холбоно гэдгийг “Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн Гадна шугам сүлжээ хариуцсан инженер Н.Батсайхан тодотгож байлаа. 

Түүнчлэн уг төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан бөгөөд таван компани шалгарсан. Ийнхүү ойрын хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ ондоо багтаан төслийн хүрээнд баригдах нийт 113 блокийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Ингэснээр эхний ээлжийн орон сууцууд 2027 оны долоодугаар сард ашиглалтад орно. 

“Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Ч.Алтаннавч “Уг төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа нь оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тэнцвэртэй хуваарилахад хялбар болгож байгааг дурдах нь зүйтэй. Учир нь гэрээний харилцааг авч явах бодит нөхцөл байдал нь талбай дээр ажиллаж байгаа инженер, техникийн ажилчид юм. Энэхүү гэрээнд хэрхэн стандартын дагуу, аливаа эрсдэлгүй буюу цаг хугацаа болон эдийн засгийн алдагдалгүйгээр төсөл хэрэгжүүлэх талаар нарийн заалтуудыг тодорхой тусгасан байдаг” гэдгийг онцлов.

Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй 113 орон сууц, 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.

Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулах төдийгүй нийт 15’600 яндан, 12’000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НӨАТ-ын сугалаанаас 30 сая төгрөгийн азтан тодорлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Цаг агаарын аюултай үзэгдэл тохионо
“Rhyme” УСК өнөөдөр нээлтээ хийнэ
𝐌𝐨𝐧𝐠𝐨𝐥𝐢𝐚 𝐅𝐚𝐬𝐡𝐢𝐨𝐧 𝐖𝐞𝐞𝐤 𝟐𝟎𝟐𝟓 | Монголын загварын ертөнцөд шинэ өнгө төрх нэмэх долоо хоног айсуй
Хасах 40 хэмд ч тэсвэртэй газрын лед гэрлэн дохиог гурван байршилд суурилууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?