HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

БНСУ-ын Хөгжлийн хүрээлэнтэй хамтран Монгол Улсын хүнд үйлдвэрийн хөгжүүлэх стратеги боловсруулав

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 09

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНСУ-ын Хөгжлийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “2024–2025 оны Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан “Монгол Улсад аж үйлдвэрийг хөгжүүлэх стратеги” төслийн эцсийн тайлангийн хэлэлцүүлэгт оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийн бодлого, стратегийн хүрээнд баримтлах чиглэл, хөрөнгө оруулалт татах төлөвлөгөө болон аж үйлдвэрийн салбарын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө зэрэг асуудлаар санал солилцов.

Тус хөтөлбөрийн хүрээнд дээрх чиглэлээр судалгаа хийж, тодорхой төлөвлөгөө боловсруулан олон талын оролцоог хангаж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэхүү судалгааны тайлан нь бодлого боловсруулагч, хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад чухал суурь мэдээлэл өгөхөөс гадна үйлдвэрлэл, технологийн парк байгуулахын давуу тал, хөрш болон бүс нутгийн эрэлт, дотоодын зах зээлийн хэрэгцээ, хөрөнгө оруулалтын бодлогын зөвлөмжийг багтаажээ.

Судалгаагаар, Монгол Улс ган, зэс зэрэг ашигт малтмалын нөөцдөө тулгуурлан хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бүрэн боломжтойг тодотгож, боловсруулах үйлдвэрлэл хөгжсөнөөр 5–10 жилийн дотор нэг хүнд ногдох ДНБ 11,000 ам.доллар хүрэх тооцоо гарсан байна. Мөн боловсруулах үйлдвэрт оруулсан 1 ам.доллар нь 1.5–1.8 ам.доллар болж өсөх боломжтой гэж дүгнэжээ.

Гэхдээ хүнд үйлдвэрлэл, үйлдвэрлэл-технологийн паркийг хөгжүүлэхэд мэргэжлийн боловсон хүчин хамгийн том сорилт болох учраас урьдчилан бодлогын арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон байна.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв

“Манай улсад хүнд үйлдвэр дорвитой хөгжөөгүй ч бусдын сайн туршлага, шинэ технологийг нутагшуулж, бусад орны хүндрэлээс суралцан тойрч гарах боломжтой” гэв.

Харин Солонгосын Хөгжлийн хүрээлэнгийн Аж үйлдвэрийн бодлого судлалын хорооны гишүүн, төслийн удирдагч Сун Ён Гван

“Солонгос улсад ашигт малтмалын нөөц байхгүй ч боловсруулах үйлдвэрийн арвин туршлагатай. Энэхүү судалгаа хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх болно” хэмээн тодотголоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  

ОРОН НУТАГ | МАЛЫН ХОРОГДОЛ 5.9 САЯД ХҮРЛЭЭ
Зудын үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай байна
ЦАГ АГААР | Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хэллоуины баяраар алдартнууд ямар дүрд хувирав
“Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа холбоо” үндэсний чуулганыг зохион байгууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?