HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

Бид геополитикийн хувьд шинэ “том тоглогч” болох уу?

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 04

Сүүлийн жилүүдэд технологи, хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүчний шилжилт хурдацтай урагшлав. Энэ өөрчлөлтийн гол түлхүүр нь газрын ховор элемент /Rare Earth Element/ юм. Тэгвэл газрын ховор элемент гэж юу вэ?

Газрын ховор элементүүд гэж 17 төрлийн металл (лантанидын бүлэг дээр нэмэх нь иттрий, сканди) бий. Эдгээр нь хүчтэй соронз хийх, гэрлийг тодруулах, химийн урвал хурдасгах, халуунд тэсвэртэй материал гаргах зэрэг онцгой шинж чанараараа компьютер, ухаалаг утас, цахилгаан машин зэрэг өнөөдрийн технологийн салшгүй хэсэг болсон.

Неодиум (Nd), празеодиум (Pr), диспрозиум (Dy), тербиум (Tb) зэрэг элементгүйгээр цахилгаан машины мотор, салхин турбины генератор, дрон, ухаалаг утас, MRI оношилгоо, цацрагийн эмчилгээ болон батлан хамгаалахын тоног төхөөрөмж ажиллах боломжгүй.

Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж, цахилгаан машин болон хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр эдгээр металлын эрэлт эрс өсөж, үнэ цэнэ нь дээшилж байна.
Гэвч өнөөдөр дэлхийн ихэнх боловсруулах үйлдвэр нэг улсад төвлөрсөн тул ханган нийлүүлэлт тасалдах өндөр эрсдэлтэй. Тиймээс улс орон бүр найдвартай шинэ эх үүсвэр хайх сонирхлоо эрс нэмэгдүүлээд байна.
Энэ нөхцөлд БНХАУ сүүлийн жилүүдэд газрын ховор элементийн экспортоо үе шаттайгаар хязгаарлаж, зөвхөн түүхий эд бус өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн (соронз, тусгай хайлш, батлан хамгаалахын материал гэх мэт) үйлдвэрлэлд давамгай байр суурь эзлэх бодлого баримталж байна. Өөрөөр хэлбэл манай улсын урд хөрш газрын ховрын баяжуулалт, салгах, цэвэршүүлэх шатанд бараг дангаар зах зээлийг ноёрхож, бусад улсыг хангамжийн хувьд өөртөө хамааралтай байлгахыг зорьж байгаа нь дэлхий нийтэд стратегийн томоохон сорилт болж байна.

БНХАУ нь дэлхийн нийт олборлолтын ойролцоогоор 60 хувийг гаргаж боловсруулалтын бараг 90 хувийг дангаараа хийдэг. Бусад орноос ирсэн хүдрийг хүртэл дотооддоо ялгаж, исэл болгож буцаад дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Ялангуяа диспрозиум (Dy), тербиум (Tb) зэрэг ховор, “хүнд” ангиллын элементүүдийг салгаж ялгах технологи бусад улс оронд маш сул, бараг байхгүйтэй адил гэж үнэлэгддэг.

Нийлүүлэлт нэг төвд төвлөрөх тусам ханган нийлүүлэлт тасалдах, эсвэл үнийн дайн үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Харин манайд газрын ховрын ислийн ойролцоогоор 3.1 сая тонн нөөц, зургаан орд бүртгэгдсэн гэж дотоод үнэлгээнд дурддаг. Монгол улсад ойролцоогоор дэлхий дээрх нийт газрын ховрын 16 хувь нь байдаг гэж одоогоор тогтоосон байна. Тэдгээрээс Ховд аймгийн “Халзан бүрэгтэй” нь хүнд ангиллын газрын ховор элементийн ялангуяа Dy, Tb-ээр байдгаараа онцгой.

Монгол Улс энэ салбарт орж чадвал эдийн засгаа төрөлжүүлж, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх бодит боломжтой.

Өнөөдөр Монгол улсын өмнө нэг том сонголт байна. Бид цаашид зөвхөн “түүхий эдийн экспортлогч” хэвээр үлдэх үү, эсвэл газрын ховор элементийн дэлхийн сүлжээнд илүү үнэ цэнтэй шатанд оролцдог шинэ тоглогч болох уу? Зөвхөн газрын ховор элементийн нөөцтэй байж, олборлолт хийх нь хангалтгүй. Жинхэнэ үнэ цэн нь түүхий эдийг боловсруулах, салангид исэл гаргах, цаашлаад өндөр хүчин чадлын соронз үйлдвэрлэхэд бий.

Монгол Улсад ойрын хэдэн арван жилдээ эцсийн шатны буюу соронзны үйлдвэрлэл хөгжих нөхцөл хомс байгаа ч эхний хоёр шатанд боловсруулалт болон салангид исэл гаргалтад оролцох бодит боломж байна. Өнөөдөр энэ гинжин хэлхээ нэг төвд хэт төвлөрсөн байх нь эдийн засгийн хувьд үнийн савлагаа, геополитикийн хувьд барьцаалах эрсдэлийг бий болгодог.

Ийм нөхцөлд Монгол Улс шинэ “том тоглогч” болж, нэг төвт сүлжээг задлах, дэлхийд илүү найдвартай нийлүүлэгч улс болох бодит боломж нээгдэж байна.

Нэг төвт сүлжээг сарниулах тэмцэл Монголд ямар ашиг авчрах вэ?

Нэгдүгээрт, бидний экспортын бүтэц өөрчлөгдөнө. Түүхий нүүрс, зэсийн савлагаанд хамаарах савлагааны мөчлөгөөс хараат байдал суларч, боловсруулсан бүтээгдэхүүн давамгайлахын хэрээр төсвийн орлого тогтвортой болно.

Хоёрдугаарт, ажлын байрны чанар өөрчлөгдөнө. Уурхайн барилга байгууламжийн үеийн түр ажлуудаас илүү химийн инженерчлэл, процессын хяналт, лаборатори, засвар үйлчилгээний ур чадвар өндөр ажил төрөл олон төрлөөр нэмэгдэнэ.

Гуравдугаарт, бүс нутгийн хөгжил өөр болно. Баруун бүсийн эрчим хүч, ус, замын хөрөнгө оруулалт уул уурхайгаас давж, логистик, үйлдвэрлэлийн кластер руу шилжинэ.

Дөрөвдүгээрт, геополитикийн байр суурь чангарна. Манай улс түүхий эдийн лицензээр бус, найдвартай нийлүүлэлтийн гэрээгээр яригддаг улс болно. Энэ нь гуравдагч хөршийн бодлогыг яриа биш үр дүн болгох алхам.

Нэг төвт сүлжээг сарниулах тэмцэл улс орнууд хэрхэн өрнөж байна вэ?

Европын холбоо 2030 он хүртэл олборлолтын 10 хувь, боловсруулалтын 40 хувь, дахин боловсруулалтын 25 хувийг дотоодоос хангах зорилт тавьж, стратегийн төслүүдэд санхүүгийн ногоон коридор нээлээ. АНУ дотоодын магнатын хүчин чадлыг төр, хувийн түншлэлээр тэлж, урт хугацааны үнийн шал худалдан авалтын баталгаагаар үйлдвэрээ тогтвортой ажиллуулах шинэ загвар руу орж байна. Япон, Солонгос, Австрали зэрэг тоглогчид ч өөр өөр хэлбэрээр урт хугацааны худалдан авалтын гэрээ, санхүүжилт, технологийн багц саналын өрсөлдөөнд оролцож буй.

Энэ өрсөлдөөн нь Монгол Улсад шинэ эдийн засгийн боломж юм. Гэхдээ хөрс ухахаас цааш алхах зохион байгуулалт л биднийг “шинэ тоглогч” болгоно. Бидэнд газрын ховороор “том тоглогч” болох боломж бий. Одоо үлдэж буй нь зохион байгуулалт, гүйцэтгэл, итгэлцэл. Үүнийг хийж чадвал “том тоглогч болох уу” гэсэн асуулт редакцын нийтлэлийн гарчиг биш, Монголын эдийн засгийн шинэ бодит байдал болно.

“Галзуу ганц амьдарна аа найзууд аа” ONE STAGE биднийг ХҮЛЭЭЖ байна
Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна
ТАНИЛЦ | Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн хуваарь
Өлгий-Даян боомт чиглэлд зорчихгүй байхыг зөвлөлөө
ОУ-ын эрдэмтэн судлаачид тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх гарц шийдлийг хэлэлцэж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?