HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

​Mongolia fashion week 2025 | “Хувцасны хувьсгал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 07 сарын 03

​Mongolia fashion week 2025 арга хэмжээний хүрээнд “Хувцасны хувьсгал” хэлэлцүүлгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хувцас үйлдвэрлэл, оёдлын салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо, Хувцас загвар урлагийн холбоо хамтран 2025 оны долоодугаар сарын 2-нд Төрийн ордны Их монгол танхимд амжилттай зохион байгууллаа. 

“Хувцасны хувьсгал” хэлэлцүүлэг нь өнгөрсөн ба одоо, дэлхийн хөгжил, алсын хараа гэсэн 3 дэд хэлэлцүүлгээс бүрдсэн бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнд хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойллоо.

Үндэсний өв соёл, инновац шингээсэн тогтвортой, түүхий эд, хувцас үйлдвэрлэл, загварын салбараар дэлхийд танигдах алсын харааг тодорхойллоо.

Энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын гишүүн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэл эрхлэгч, загвар зохион бүтээгч, брэнд, урлан, мастерууд, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч зэрэг салбарын бүх талын оролцоог хангасан 400 гаруй оролцогч оролцов. Мөн Дархан, Сэлэнгэ, Ховд, Завхан, Өмнөговь зэрэг 10 гаруй аймгуудаас төлөөлөл оролцож байна.

Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын боловсруулах үйлдвэрийн 14 дэх дэд салбар хувцас үйлдвэрлэлийн салбар, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйл Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамрах хүрээ, чиглэлийн 7.2.3-т хувцас загварын салбарыг тус тус төрөөс тодорхойлсон байдаг. Хувцас үйлдвэрлэл, загвар бол нэг зоосны 2 тал бөгөөд засгийн газрын хоёр яамны дэмжлэгтэй хөгжих боломжтой билээ.

Алсын харааг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар салбарын оролцогчид шийдлээ.

МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ТӨСЛИЙГ ШАЛГАРУУЛНА
ЕБ-ын 62-р сургуулийн 640 сурагчийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо
“Нийтийн тээврийг цахилгаанжуулах, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний чадавхыг бэхжүүлэх” хэлэлцүүлэг болов
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
МОНГОЛЧУУДЫН ЗОЛГОХ ХҮНДЛЭХ ЁСОН
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?