HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Олон улсын парламентын өдөр өнөөдөр тохиож байна

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 30

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.06.30) тохиож буй Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

Парламент бол ард түмнийг төлөөлж, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлдэг, хууль тогтоох байгууллага бөгөөд олон талаас асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, олонх, цөөнхөө харилцан хүндэтгэх ардчиллын суурь зарчмыг хэрэгжүүлдгээрээ нийгмийн ардчиллыг нөхцөлдүүлдэг чухал институци юм. Эдүгээ дэлхий даяар 190 гаруй улс, үндэстэн ямар нэг хэлбэрийн парламенттайгаар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 181 нь Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-нд гишүүнчлэлтэй байна.

Хүн төрөлхтний ардчиллын тулгуур болсон парламентуудыг нэгтгэж, хамтын ажиллагаа, ардчилал, энх тайван, хүний эрхийн суурь шийдлүүдэд нөлөө үзүүлдгээрээ ОУПХ дэлхийн хамгийн хүчирхэг тогтолцоо болон бэхжиж байна. Тэртээ 1889 онд энэхүү ОУПХ байгуулагдсан түүхт өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2018 оноос дэлхий дахинд Олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд парламентын үүрэг, ардчиллын үнэ цэнийг олон нийтэд таниулах, ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх замаар ард иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн парламентын засаглалын шинэчлэлийг дэмжих, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүн амын бүлэг, хэсгүүдийн оролцоог идэвхжүүлж, тэгш байдлыг нэмэгдүүлэх, парламент хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг өргөжүүлж, улс үндэстнүүдийн эв нэгдэл, дэлхий дахины амар амгалан байдлыг хангахад Олон улсын парламентын өдрийг тэмдэглэхийн ач холбогдол оршдог юм. Тус өдрийг 2024 он “Энхтайван, итгэлцлийн гүүрийг бий болгох парламентын дипломат ажиллагаа” сэдвийн хүрээнд дэлхийн парламентат улс орнууд өргөн хүрээнд тэмдэглэсэн бол энэ жил “Achieving gender equality, action by action” буюу “Жендэрийн тэгш байдал: Үйлдэл үйлдлээр” уриан дор тэмдэглэж байна.

Манай улс ОУПХ-ны гишүүнээр 1962 онд элссэн бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал тус холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн юм. Дэлхийн парламентуудын нийтлэг жишгийн дагуу манай улсын байнгын ажиллагаатай парламент 1990 онд үүсгэн байгуулагдаж, анхны Улсын Их Хурал 1992 оноос үйл ажиллагаагаа эхэлснээр Монгол Улс болон ОУПХ-ны ойр дөт харилцаа, эрчимтэй хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм. Монгол Улсын Их Хурал 2022 онд парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар хамтран ажиллахаар ОУПХ-той Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулан хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд ардчиллын суурь үнэт зүйл болсон хүний эрх, түүний дотор жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хамгаалах, баталгааг бэхжүүлэх ур чадварыг бий болгох, түүнийгээ тогтмол үнэлж, бэхжүүлж байх тогтолцоог төлөвшүүлэхээр ажиллаж байна.

ОУПХ-той байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Монгол Улсын Их Хурал 2023-2024 онд хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжийн талаарх өөрийн үнэлгээг Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хийв. Энэ нь Монгол Улсын Их Хурал хууль тогтоох, хяналт тавих болон ард иргэдийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаандаа хүний эрхийг хэрхэн хангаж, хэр зэрэг жендэрийн мэдрэмжтэй ажиллаж байгаагаа ОУПХ-ны боловсруулсан аргачлалын дагуу үнэлэн дүгнэсэн ихээхэн чухал ажил болсон юм. Ингэснээрээ Монгол Улсын Их Хурал дэлхийн парламентуудаас жендэрийн мэдрэмжээ үнэлсэн 13 дахь, хүний эрхийн мэдрэмжээ үнэлсэн анхны парламент болсон юм.Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Их Хурал ОУПХ-той хамтран Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын хүний эрхийн механизмууд, ялангуяа хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR) болон Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороо (CEDAW)-ны үйл ажллагаанд парламентын оролцоог бэхжүүлэх асуудлаарх уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалт-хэлэлцүүлэг нь парламентын хүний эрхийн үүргийг илүү гүнзгий, бодит түвшинд авч үзэх, улс орнуудын сайн туршлага, арга зүйг харилцан хуваалцахад чуха ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон энэ үеэр ирүүлсэн мэндчилгээндээ манай улстай явуулж буй хамтын ажиллагааг өндрөөр үнэлж байгаагаа онцлоод, хүний эрхийг хангах, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг бэхжүүлэхэд Улсын Их Хурлын манлайлал, идэвхтэй оролцоо чухал нөлөөтэйг тэмдэглэж, ил тод байдал, хариуцлагатай, хүртээмжтэй засаглалыг дэмжихэд парламентын үүрэг, хувь нэмэр их гэдгийг дурдсан юм.

Олон улсын парламентын өдрийг угтсан энэхүү уулзалт-хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОУПХ-ны ажлын алба болон Их Британийн Парламент дахь ОУПХ-той харилцах бүлэгтэй “Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт дугуй ширээний хэлэлцүүлэг явуулж, эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, олон нийтийн болон гэр бүлийн харилцаан дахь эрх, оролцоо тэгш, хүртээмжтэй боломжийг хангах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх нь олон талын эерэг үр нөлөөтэйг тэмдэглэн, энэ талаар идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж, үр дүн гаргаж ажиллахаар тохиролцоод байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Автомашины албан татварыг зургадугаар сарын 1-нээс өмнө дараах аргаар төлөөрэй
ШИЛДЭГ 10 | “Эмэгтэйн 100 шилдэг хөрөг зураг”
Зургаадугаар сарын ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ
ТАНИЛЦ: Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв
Хэллоуины түүх
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?