HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 13

2025-2026 оны хичээлийн жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах үүднээс хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэхээр НЗДТГ-аас ажиллаж байна. Ялангуяа шинэ суурьшлын бүс, сургууль, цэцэрлэг цөөхөн байршлуудад энэ үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм. Тодруулбал, долоон байршилд санхүүгийн түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх хэлцлийг зарлаж, хоёр иргэн, дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагаас санал хүлээн авсан. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан тэдгээр санал ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн барилга байгууламжтай танилцлаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан “Түрээсийн гэрээ байгуулан төрийн өмчлөлд шилжүүлэн авах боломжтой сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн мэдээлэл, санхүүгийн түрээсийн саналыг хүлээн авсан. Ингэхдээ ирэх хичээлийн жилд цэцэрлэг, сургууль хамгийн их хэрэгтэй байгаа долоон байршлыг сонгосон. Өнөөдөр эдгээр байршилд санал ирүүлсэн барилга байгууламжтай танилцаж байна. Эдгээр барилга, байгууламж стандартад нийцэж байвал хичээлийн жил эхлэхээс өмнө цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 950 цэцэрлэгийн насны хүүхэдтэй. Өнөөдрийн байдлаар 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг 400 орчим хүүхдийг хүлээн авч үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус хороонд 240 ортой хүүхдийн цэцэрлэг барьж байгаа боловч бидэнд дахин 320 орчим хүүхдийн цэцэрлэгийг шийдэх шаардлага үүсэж байна. Энэ хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн зориулалттай барьсан барилга байгууламжийг судалж байна” гэв.

Дараах долоон байршилд хэлцлийг зарлаж, 2025 оны тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 6-ны өдрийн 10:00 цаг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас саналыг авсан.

Тодруулбал,

Цэцэрлэгийн барилгын байршил:

  1. Баянгол дүүрэг, 5 дугаар хороо
  2. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо
  3. Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо
  4. Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо
  5. Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо
  6. Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо

Сургуулийн барилгын байршил: 

  1. Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороонд тус тус хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн зориулалттай барьсан барилга байгууламжийг түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэхээр судалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Халзанбүрэгтэйн сонсголын үр дүн ба цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналууд
Архаг циститээс хэрхэн сэргийлэх вэ
ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НОМ ХАНДИВЛАВ
“Код бичих охидын хөтөлбөр–2024” бүртгэл үргэлжилж байна
Х.Тэмүүжин: Төсөв хэмнэж байна гээд Онцгой байдлын газрын дотоод сургалтын зардлыг 100 хувь хасаж болохгүй
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?