HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 05

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх барилгын түр хашааны стандартыг хангуулах, зөрчил арилгах хяналт шалгалтын ажлыг өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 4-ний өдрөөс эхлүүллээ.Уг хяналт шалгалтын ажилд УБЗАА-наас гадна Хяналт шалгалтын газар, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын алба зэрэг байгууллагууд хамтран оролцож байна. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо, Дөлгөөн нуур орчим, мөн тухайн дүүргийн 2 дугаар хороо, хуучнаар 50 дугаар дэлгүүр орчимд стандартыг хангуулах чиглэлээр ажиллалаа. Энэ хүрээнд хоёр иргэн, таван аж ахуйн нэгж байгууллагад шаардах мэдэгдлийг хүргүүлэв.УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Барьж буй барилгын хашаа стандарт, норм хангаагүйгээс хотын өнгө үзэмжид харшлаад зогсохгүй орчны эрүүл, аюулгүй байдлыг алдагдуулдаг. Иймээс хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд шаардах мэдэгдлийг хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгч байна” гэлээ.Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын Худалдаа үйлчилгээний байгууллагын стандарт хариуцсан мэргэжилтэн Т.Болорчимэг “Барилга угсралтын ажил хийж буй аж ахуйн нэгжүүд орчны аюулгүй байдлыг сайтар хангаж, багадаа гурван метр өндөртэй, цагаан, цагаан саарал өнгийн хашаа татах ёстой. Түүнчлэн явган зорчигч явах хэсэгтэй, 20 градусын налуу хамгаалалтын хэсэгтэй байх, барилгын ерөнхий мэдээллийг агуулсан самбар байршуулах, автомашин болон явган хүн нэвтрэх хаалгыг суурилуулахаас гадна эвдрэл гэмтэлгүй байх шаардлагыг тавьдаг. Мөн барилга, талбайн ажил нь явган хүний болон авто замын ойролцоо баригдаж байгаа тохиолдолд 2.1 метрээс багагүй өндөртэй явган хүний замын саравч барьсан байх шаардлагатай. Энэ бүхнийг биелүүлэх шаардлагыг бид тавьж ажилладаг” хэмээлээ.

ТАНД ХЭРЭГТЭЙ | Хунчирын ашигтай чанар, харш нөлөө
Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа
Сонгинохайрхан дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай байна
Шарилжгүй Улаанбаатар аяныг ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна
Австрали улс шинээр элсэх гадаад оюутнуудын тоонд хязгаарлалт тавина
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?