HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Япон улс хэт өвөрмөц нэрийг хүүхдэд өгөхийг хязгаарлах шинэ журам баталлаа

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 06 сарын 03

2025 оны тавдугаар сарын 26-наас эхлэн Япон улс шинээр төрсөн хүүхдэд “хэт өвөрмөц”, ойлгомжгүй дуудлагатай нэр өгөхийг хязгаарлах шинэ журам хэрэгжүүлж эхэллээ.

Тус журам нь эцэг эхчүүдийг хүүхдийн нэрэнд ашиглаж буй канжи тэмдэгтүүдийн дуудлагыг зөвхөн албан ёсоор зөвшөөрөгдсөн хэлбэрээр бүртгүүлэхийг шаарддаг бөгөөд хэт хэвийн бус, “киракира нэр” гэж нэрлэгддэг өвөрмөц, гадаад үг хэллэгтэй дуудлагуудыг хориглохоор тусгажээ.

Журамд дурдсанаар хэрэв нэрний дуудлага уламжлалт бус байвал эцэг эх тухайн нэрийн утга агуулгыг бичгээр тайлбарлах шаардлагатай болно. Үүний үндсэн дээр захиргааны байгууллага уг нэрийг бүртгэхээс татгалзах эрхтэй болж байна.

Сүүлийн жилүүдэд Японд “Пикачу” (алдарт Pokémon дүр), “Акума” (чөтгөр гэсэн утгатай), “Пурин” (пудинг), “Наики” (Nike брэнд) зэрэг нэрийг хүүхдэд өгөх тохиолдол нэмэгдсэн нь нийгмийн зүгээс шүүмжлэл дагуулж байсан юм.

Энэхүү шинэ журмыг хэрэгжүүлснээр олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын ажилд үүсдэг хүндрэлүүдийг багасгах, мөн хүүхдүүдийн ирээдүйд нийгмийн дунд нэрнээс үүдсэн сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой гэж Японы дотоод хэргийн яам мэдэгдсэн байна.

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал эхэллээ
ЭМЭЭЛТИЙН МАХНЫ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООВ
“Өсвөрийн парламент-2024″ хөтөлбөрт оролцогчид тогтоолын төслөө шийдвэр гаргагчдад хүргэхийг хүслээ
Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна
Газрын хэмжээгээ хэтрүүлэн хашаалсан аж ахуйн нэгжийн хашааг албадан чөлөөллөө
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?