HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Төв талбайн хоёр талын 5012 ам метр явган хүний замыг шинэчилж байна

|
HumanZ
| 2025 оны 05 сарын 29

Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна. Тухайлбал, энэ сарын 27-ны өдрөөс Д.Сүхбаатарын талбайн хоёр талын нийт 5012 ам метр талбай бүхий явган замыг шинэчилж байна. Уг байршилд УБЗАА, НЗХГ, НХОГ-ын холбогдох албаныхан ажиллалаа.

Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг хотын томоохон гудамж, замууд шинэчилж байгаа юм. Ингэхдээ зарим гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь өөрсдийн үйлдвэрлэсэн хавтгангаа ашиглаж байна. Чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүйг албаныхан хэлж байна. 

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Байгалийн чулуугаар явган хүний замыг шинэчлэх ажлын зураг төслийг 2024 онд гаргаж, Хот төлөвлөлт, судалгааны институсаас зургийг баталсан. Худалдан авах ажиллагаа буюу гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 2024 оны 6 дугаар сараас зарласан. Гэвч ААНБ-ууд оролцоогүй тул энэ онд багтаан шинэчлэхээр тендерийг дахин зарласан. Өнөөдрийн байдлаар есөн байршилд ААН, байгууллагуудтай гэрээ байгуулж, засварын ажлыг эхлүүлээд байна. Үлдсэн зургаан байршил дээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Одоо хийж байгаа явган хүний замын ажлуудыг ирэх 11 дүгээр сард дуусгаж, ашиглалтад оруулна” гэлээ. 

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 87 байршилд авто зам шинэчилсэн бөгөөд эдгээр байршлын зургаан гол гудамжны явган хүний замыг шинэчилж байна. Туслах гудамж замуудын явган хүний замын нөхөн сэргээлтийг асфальт бетоноор хучиж байгаа. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмдэглэгээг хийж, дугуй, скүүтертэй болон тэргэнцэртэй иргэд зорчиход хүндрэлгүй байхаар хийж байна. Харин хотын гол гудамж буюу төвийн хэсгийн явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж байгаа. Зарим байршилд замын доорх инженерийн шугам сүлжээний өргөтгөл хийдэг учраас иргэдийг хүлээцтэй хандахыг уриалж байна гэдгийг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр хэлж байв. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | СЭЛБЭ, ХОВД ЗЭРЭГ ЕСӨН ГОЛ ҮЕРЛЭЖ БАЙНА
Монголын өвлийн олимпын багийн хувцас “Cannes Lions”-ийн Shortlist-д шалгарчээ 
Л.ЭНХ-АМГАЛАН: 150 мянган айлыг орлогод нийцсэн орон сууцанд хамруулна
Монгол цэргийн эмч нарт БНТУ-ын армийн командлагч талархал илэрхийлжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?