HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Apple компани энэ намар худалдаанд гаргах шинэ iPhone загваруудаа өндөр үнэтэйгээр танилцуулж магадгүй

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 05 сарын 20

Apple компани 2025 оны намар танилцуулахаар төлөвлөж буй “iPhone 17” цуврал нь өмнөх загваруудаас өндөр үнэтэйгээр худалдаанд гарах төлөвтэй байгааг олон улсын эх сурвалжууд мэдээлж байна. The Wall Street Journal, MacRumors, TechRadar зэрэг томоохон эх сурвалжуудын мэдээлснээр Apple шинэ загваруудынхаа үнийг өсгөхөөр судалж байгаа бөгөөд үүний шалтгааныг дизайны томоохон өөрчлөлт, хиймэл оюун ухаанд суурилсан шинэ функцүүд, дотоод бүтэц дэх шинэчлэлүүдтэй холбон тайлбарлажээ.

Энэ намар танилцуулагдах шинэ загварууд “iPhone 17” хэмээн нэрлэгдэх бөгөөд “iPhone 16 Plus”-ийн оронд илүү нимгэн хийцтэй шинэ загвар худалдаанд гарна. Одоогийн байдлаар iPhone 16 загвар 799 ам.доллараас эхэлдэг бол хамгийн өндөр үнэтэй iPhone 16 Pro Max нь 1199 ам.доллароос эхэлдэг байна.

Харин удахгүй гарах iPhone 17 загвар нь $999, iPhone 17 Pro загвар $1,099, харин хамгийн өндөр үзүүлэлт бүхий iPhone 17 Pro Max буюу магадгүй шинэ нэршил болох “iPhone 17 Ultra” загвар $1,299-аас дээш үнэтэйгээр худалдаанд гарч магадгүй байна. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-ын Хятадаас оруулж буй бүтээгдэхүүнд ногдуулсан тарифын улмаас iPhone 17 Pro Max загварын үнэ $2,300 хүрэх эрсдэл ч бий гэж TomsGuide онцолжээ.

Хамгийн сонирхолтой харилцагчийн баяраа тэмдэглэсэн “НОМАДС”-ынхан
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна
Засгийн газар албан бичгээ 100 хувь цахимаар солилцох боломж бүрдлээ
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ
“Ривер гарден” хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?