HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Г.Очирбат: Зам тээвэрт хийгдэж ажлуудыг эрэмбэлэх, нөлөөллийн ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 02 сарын 14

Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал нар хамт “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-ийн үйл ажиллагаа нөхцөл байдалтай танилцахын сацуу “Явган хүний гарцын аюулгүй байдал, нөхцөл байдал”-ын талаарх мэдээллийг сонсон цаашдаа явган зорчигчийн аюулгүй байдал, зам тээврийн ослоос сэргийлэх ажил байдлыг хэрхэн эрчимжүүлэх талаар мэдээлэл сонсож байна.

Явган зорчигч өртсөн зам тээврийн осол 54 хувь, зохицуулдаггүй явган хүний гарцанд явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн тохиолдол 56,5 хувь тус тус нэмэгдсэн мэдээтэй байна. Мөн 2023 онд 6, 2024 онд 9 явган зорчигч зам тээврийн ослын улмаас нас барсан тоо байна.

Тээврийн цагдаагийн алба тээврийн хэрэгслийн зорчих хурдыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослыг бууруулахын тулд явган зорчигчийн эрчим их, иргэд ихээр зорчдог замуудад гүүрэн болон нүхэн гарц байгуулах, замын тэмдэг тэмдэглэлийг гэрэл шингээгчтэй бүтээгдэхүүнээр хийх, орчны гэрэлтүүлгийг сайжруулах, механик ажиллагаатай гэрэл дохио суурилуулах, AI технологид суурилсан хяналтын камер суурилуулах гэх мэт ажлуудыг өрнүүлэн ажиллаж байна. Мөн хүүхдийн авто замын танин мэдэхүйн байгууламж төслийг хэрэгжүүлж бага насны хүүхдүүдэд бодит хөдөлгөөнт сургалтын талбайг бий болгож гэр бүлийн хамт мэдээлэл авах боломжийг хангахаар ажиллаж байна.

Монгол Улс хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлж байгаагийн хувьд иргэдээ аюулгүй, эрүүл амьдруулах бүхий л боломжийг хайн олон улсын технологийг нутагшуулах арга хэмжээнүүд явагдаж байна.

УИХ-ын гишүүн Г.Очирбат: Миний хувьд зам тээвэр нь зорчигч, жолооч, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, зам, гэрэл дохио гээд олон талт оролцоотой учраас хойшдоо хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа үр дүн гаргахын тулд эрэмбэлэх шаардлагатай байгааг зөвлөлөө. Учир нь замын хөдөлгөөнд оролцогчдын эрхийг хангахын тулд олон ажлуудыг байнга явуулж байгаа ч илүү өндөр, бодит үр дүн гаргахын тулд эрэмбэлэн төсөв батлуулах, нөлөөллийн ажлуудаа эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн замын стандартаа илүү сайжруулах шаардлагатай байгаа дээр бүгд санаа нийлж байна.

2021-2024 онд нийслэлийн хэмжээнд иргэдийн тоо 10 хувиар өссөн, тээврийн хэрэгсэл 20 хувиар өссөн, авто зам, явган замынхаа байдлыг зассан байдал нь 10 хувийн өсөлттэй байгаа бөгөөд үүнийг 2025-2028 онд хүн амын өсөлттэйгөө уялдуулахын тулд дэлхийн технологийг аль болох шингээж ажиллах байдал дээр дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Гурвалжингийн гүүрний налууг эко хавтангаар хучих ажил 40 гаруй хувьтай байна
Мэдээллийн технологийн салбарынхан Зүүн бүсэд чуулна
Улаан бурхан өвчнөөс сэргийлэх 7 энгийн дадал
Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор байгуулах ажлын хэсэг хуралдав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?