HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 01 сарын 15

Боловсрол, соёл, харилцаа, шинжлэх ухаан болон технологийн салбарын олон улсын солилцоо, ард түмнүүдийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой ЮНЕСКО болон БНХАУ-ын Засгийн газрын хамтарсан БНХАУ-ын их сургуулиудад нэг жилийн хугацаатай суралцах судлаач оюутан болон магистр болон докторын түвшинд суралцах оюутны “Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь Монгол Улсаас тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хоёр суралцагчийг сонгон шалгаруулан нэр дэвшүүлэх тул доорх шалгуурыг хангасан иргэд өргөдөл болон бүрдүүлэх шаардлагатай бусад материалын хамт тус комисст [email protected] хаягаар 2025 оны 2 сарын 5-ны өдрийн 12:00 цагийн дотор ирүүлнэ үү.

СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ

Дараах холбоосоор орж суралцах салбар болон их сургуулиа сонгоно уу:

https://www.campuschina.org/universities/index.html

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Нэг жилийн судлаач оюутнаар суралцах суралцагчид бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй, 45-аас доош настай байх
  • Магистрын түвшинд суралцах суралцагчид баклаврын зэрэгтэй 35-аас доош настай, докторын түвшинд суралцах суралцагчид магистрын зэрэгтэй 40-өөс доош настай байх
  • Хэлний шаардлага: Өөрийн сонгосон их сургуулийн хэлний шаардлагын дагуу бичиг баримтыг бүрдүүлнэ.
  • Оюун санаа болон бие бялдрын хувьд эрүүл байх
  • Сонгосон сургуулийн нэмэлт шаардлагыг хангасан байх
  • Суралцах их сургуулиасаа 2025 оны хичээлийн жилд элсүүлэх  зөвшөөрөл бүхий захидалтай (Acceptance Letter) байвал давуу тал болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • https://www.campuschina.org/ холбоосоор орж цахим өргөдөл үүсгэнэ.
  • Хүчинтэй паспортын хуулбар
  • Нотариатаар баталгаажуулсан ерөнхий боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын диплом, Англи эсвэл Хятад хэл дээрх нотариатаар баталгаажуулсан орчуулгын хамт
  • Дүнгийн жагсаалт, Англи эсвэл Хятад хэл дээрх нотариатаар баталгаажуулсан орчуулгын хамт
  • Одоо суралцаж буй сургуулийн тодорхойлолт, Англи эсвэл Хятад хэл дээрх нотариатаар баталгаажуулсан орчуулгын хамт.
  • Recommendation letter буюу Тодорхойлолт (англи хэл дээр, 2 хүнээс авсан байх)
  • Суралцах төлөвлөгөө/судалгааны санал (англи хэл дээр, хамгийн багадаа 500 үгтэй)
  • Эрүүл мэндийн хуудсыг эмчийн тамга, гарын үсгээр баталгаажуулсан байх
  • Англи хэл дээрх хөтөлбөрт элсэх бол IELTS эсвэл TOEFL-ийн онооны батламж (2 жилээс хэтрээгүй) хавсаргана.
  • Хятад хэл дээрх хөтөлбөрт элсэх бол HSK 3 буюу түүнээс дээш оноотой батламжийг хавсаргах
  • Гэмт хэрэгт холбогдолгүй тодорхойлолт (англи хэл дээр)
  • Сонгосон сургуулийн элсэлтийн гэрчилгээ, профессор багшийн судалгаа хийх урилга зэрэг бичиг баримт
  • Дуу хөгжим, уран зургийн чиглэлээр суралцах суралцагчид өөрийн портфолио CD-г хавсаргах (уран зурагт: 2 хар зураг, 2 өнгөт /тосон/усан будаг/ зураг болон бусад)
  • 18 нас хүрээгүй суралцагчид БНХАУ дахь асран хамгаалагчийн бичиг баримтыг хавсаргах

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: ЮНЕСКО-ИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИСС

ЦАГ АГААР | Нийт нутгаар эрс сэрүүснэ
ТАНИЛЦ: Автомашингүй өдөр автобусны маршрутыг дараах байдлаар өөрчилнө
Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав
“Бүх цэргийн наадам”-ын цахим бүртгэл эхэллээ
Монгол Улс дах НҮБ-ын Хүүхдийн сан 2.9 тэрбум төгрөгийн тусламж үзүүллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?