HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Халиа тошин үүссэн гурван байршлаас 10 мянган шоо метр мөс гарган далан босгож, 3 км орчим суваг татлаа

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 01 сарын 03

Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар халиа тошин үүссэн гурван байршилд шуурхай бригад ажиллаж, байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарсан 11 байршилд байнгын үзлэг шалгалт хийж, мөсний түвшин тогтоох хэмжээ авч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Дэнжийн 1000-ын III суваг орчмын халиа тошингийн нөхцөл байдлыг шалган, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай байгууллагаас 14 машин механизм, 35 инженер техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн халиа тошин үүссэн байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна. Тодруулбал, механизм болон гар ажиллагаагаар суваг татах, гүүрэн гарцын гаргалгаа хоолойг нээж усыг чөлөөтэй урсгах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж буй” гэв. 

Мөн шуурхай бригад ажиллаж буй гурван байршлаас 10 мянга гаруй шоо метр мөс гарган далан босгож, 3 км орчим суваг татан булгаас үүдэлтэй байнгын урсацтай хөрсний усыг урсгахын зэрэгцээ халиа тошин үүсэж буй эхлэл хэсэгт далан үүсгэсэн гэдгийг онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ зун дулааны 28.1 км шугамыг засварлаж, өргөтгөн шинэчилнэ
Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн нөхцөл байдалтай танилцаж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа
Энэ долоо хоногт 896.0 мянган тонн нүүрс арилжлаа
Испанийн Прадо музей Караважогийн алдагдсан бүтээлийг олжээ
Үндэсний номын сангийн шинэ барилгын бүтээн байгуулалт дуусч, тавдугаар сард нээгдэхээр төлөвлөж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?