HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эдийн засаг

ЭДИЙН ЗАСГИЙН АЛБАНЫ ҮЕ ҮЕИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ШАГНАЛАА

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 12 сарын 03

Монгол Улсын Анхдугаар Их Хурлын 1924 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулснаас хойш тус алба үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна.  

Тус ойг тохиолдуулан, Монгол Улсын эдийн засгийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, хөгжлийн цогц бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйлсэд олон жил идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 173 дугаар зарлигаар Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх ахмадын хорооны ахмадууд болон салбарын албан хаагчдыг Төрийн одон медалиар шагналаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Ахмадын хорооны ахмад Жамцын Цэндийг,

Алтан гадас одонгоор Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Ахмадын хорооны ахмад Содномын Оюунцэцэг, Түдэвийн Бямба, Гэлэгийн Гэндэн-Очир нарыг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Эдийн засаг, хөгжлийн яаманд үр бүтээлтэй, идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах нягтлан бодогч Александрын Агиймаа, Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын шинжээч Лхагвасүрэнгийн Наранболд, Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Болдын Ундрах, Салбар дундын зохицуулалт, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Сүхбаатарын Цогзолмаа, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн тооцооны нягтлан бодогч Далайгийн Гэрэлсүрэн нарыг тус тус шагнав. 

Мөн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2024 оны А/49 дүгээр тушаалаар ЭЗХЯ-ны дэргэдэх Ахмадын хорооны ахмад настан Халханы Золзаяа,  Цэвэгжавын Дуламсүрэн, ЗГХЭГ-ын Салбарын бодлого, зохицуулалтын газрын дарга Шаравын Мөнхцэрэн, ЗГХЭГ-ын Салбарын бодлого, зохицуулалтын газрын ахлах шинжээч Бат-Ирээдүйн Мөнх-Эрдэнэ нарыг “Эдийн засгийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого зохицуулалтын газрын зөвлөх Баатарын Номуныг Эдийн засаг, хөгжлийн яамны “Жуух бичиг”-ээр  тус тус шагнав.

Олон улсын байгаль хамгаалах холбооны Дэлхийн байгаль хамгааллын конгрессд сайд С.Батбаатар оролцож байна
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 72 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Үндэсний их баяр наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Дэлхийн дата төвийн зах зээл 2030 он гэхэд жилд дунджаар 10-12 хувийн өсөлттэй байна
Өнгөрсөн онд 30 улсын 2084 иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаажээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?