HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Орлогод нийцсэн, хүртээмжтэй орон сууцны хөтөлбөрт зорилтот бүлгээ хамруулна

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 10 сарын 29

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Дэлхийн банктай хамтран МОНГОЛЫН ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ИРЭЭДҮЙ-2024 олон улсын форумыг зохион байгууллаа.

Орон сууцжуулалт бол нэг салбар биш, салбар дамнасан цогц байдлаар шийдвэрлэх үндэсний хэмжээний асуудал.

Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн хөтөлбөрийг ганцхан Монголбанканд даатгачихсан, нэгдсэн бодлогогүй байсан учир бүрэн үр дүнд хүрээгүй. Гол асуудал нь ипотекийн зээлийн хүртээмжгүй байдал. Орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн ч 2-3 жил шийдвэрээ хүлээдэг. Арилжааны банкны өндөр хүүтэй орон сууцны зээл аваад төлж чаддаггүй, санхүүгийн дарамтад ордог зэрэг олон асуудал байна.

Цаашдаа Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэр болгож зорилтот бүлгээ орон сууцжуулна. Тодруулбал, анх удаа байр авч буй залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудаа хамруулж, нийгмийн баталгааг нь хангахаар ажиллаж байна. Зөвхөн өндөр барилга, орон сууцанд ач холбогдол өгөхгүй, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж, иргэдээ дулаан, эрчим хүчний хэмнэлттэй, ариун цэврийн байгууламжаа бүрэн шийдсэн ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ боломж, нөхцөлөөр хангана. Үүнд төрийн байгууллагын зүгээс нийслэлтэйгээ хамтран дэд бүтцийг эхлээд бүтээн байгуулж, хотын төлөвлөлттэй уялдуулан, ногоон байгууламжтай, стандартад нийцсэн ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ болох барилга, байшинг барихыг дэмжих юм.

Олон Улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар гэр хорооллын орон сууцны нөхцөлийг сайжруулах дээрх шийдлүүдийг санал болгож байна. Эдгээр санал, шийдлийг бүрэн АЖИЛ ХЭРЭГ болгохын тулд төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагуудтайгаа хамтран нэгдсэн бодлого, санхүүгийн бүтээгдэхүүнийг стратегийн хувьд боловсруулж, өрх бүрийн өөр өөр хэрэгцээ, шаардлагад нийцсэн орон сууцтай болгоно хэмээн форумд хэлэлцээ.

“Амиа хорлох оролдлогыг бууруулах, сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө” боловсруулав
“Багш солилцоо”-ны хөтөлбөрт хамрагдсан 10 багш БНСУ-ыг зорилоо
Дроны туршилтын бүс байгуулна
НӨАТ-ын сугалааны тохирлоос нийт 40780 азтан тодорчээ
Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 188 метр шугам хоолой угсарч дууслаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?