“Монголын орон сууцжуулалтын ирээдүй-2024” ОУ-ын форум болж байна

“ОРОН СУУЦНЫ ОРЛОГОД НИЙЦЭХ, ТЭСВЭРЛЭХ ЧАДВАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА БА САНХҮҮЖИЛТИЙН ТОГТВОРТОЙ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ АРГА ЗАМУУД” ОЛОН УЛСЫН ФОРУМ

Энэхүү хурлын зорилго нь Монгол Улсын орон сууц, орон сууцны санхүүжилтийн бодлогын шинэчлэлийн талаар, ялангуяа Монгол Улсын томоохон хотуудын гэр хорооллын айл өрхүүдэд зориулсан орон сууц, орон сууцны санхүүжилтийн бодлогын шинэчлэлийн талаар өргөн хүрээтэй яриа хэлэлцээ хийхэд оршино. Энэхүү хурал нь олон улсын шилдэг хэрэгжсэн туршлагуудыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг дэмжих, , орон сууцны салбарын тогтвортой туршлагыг нэгтгэх үр дүнтэй юм.

Үндэслэл: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд байгалийн гамшгийн давтамж, үр нөлөө нь нэмэгдэж байгаатай холбогдуулан хотын тогтвортой хөгжил нь Монгол Улсын хөгжлийн хамгийн чухал сорилтуудын нэг болоод байна. Одоогийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 69 хувь нь хотод амьдарч байгаа энэ тоо 2000 онд 57 хувьтай байсан. Монгол Улс орон сууцны хомсдолтой байгаа ба байгаль орчны тогтвортой байдлын асуудал, бохирдлын өндөр түвшин, байгалийн гамшигт тэсвэртэй байдал зэрэг хот суурин газарт сорилт бэрхшээлтэй тулгарч байна.

Төвлөрсөн суурин газрын орон сууцны хомсдолыг багасгахад Монгол Улсын Засгийн газрын бодлого нь хүн амын 30 гаруй хувьд хүртээмжтэй байхаар зохицуулагдсан. , гэр хорооллын ихэнх өрхөд хүртээмжгүй өндөр барилгууд барихад чиглүүлсэн байна. Монгол Улсад мөрдөгдөж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлтийн тогтолцоог дэмжсэнч гэр хороололд оршин суудаг иргэдэд боломжгүй хэвээр байна. Уг асуудлыг харгалзан Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 483 дугаар тогтоолоор гэр хорооллын ногоон байгууламжийн орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаар тусгасан.

Монгол Улсын Засгийн газраас баримталж буй орон сууцны шинэ зорилтуудын дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Дэлхийн банк хамтран хоёрдогч хот (Дархан, Эрдэнэт)-ийг ногоон, тогтвортой, орлогод нийцсэн орон сууцны хүртээмжийг сайжруулах шийдлүүдийг судлах чиглэлээр ажиллаж байна. Монгол улсын орон сууцны хямралын хэд хэдэн асуудлыг тодруулж, гэр хороололын барилгууд чанаргүй, дулаалга муутай, байгалийн гамшигт өртөмтгий байдаг талаар судалгаагаар гарсан. Өвлийн улиралд гэр хорооллын өрхүүд байшингаа халаахын тулд их хэмжээний нүүрс хэрэглэж, утаа их гаргаж, иргэдийн, хүрээлэн буй орчны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Зөвхөн өндөр барилгад ач холбогдол өгөхөөс гадна гэр хороололд одоо байгаа дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг оновчтой болгох шийдлүүдийг нэмж орон сууцны нөөцийг нэмэгдүүлэх, орон сууц өмчлөгчдийн өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хуучин болон шинээр баригдаж буй орон сууцны чанар, тэсвэрлэх чадварыг сайжруулахыг зөвлөж байна.

Судалгаагаар гэр хорооллын орон сууцны нөхцлийг сайжруулах дараах шийдлүүдийг санал болгож байна. Үүнд: 

  • Өрхийн түвшинд: Одоо байгаа гэрийг илүү тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй болгож, халаалт, ус, ариун цэврийн байгууламж зэрэг үндсэн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах.
  • Өрхийн түвшинд: Дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэр хороололд шинэ, ногоон, дасан зохицох чадвартай орон сууц барих.
  • Олон нийтийн түвшинд: Газар ашиглалтыг зохицуулах, нийтийн эзэмшлийн талбайг бий болгох, шинэ, ногоон, дасан зохицох чадвартай орон сууц барих замаар одоо байгаа дэд бүтэц бүхий гэр хороолыг сайжруулж, нэмэгдүүлнэ. 
  • Хотын түвшинд: Холбогдох дэд бүтцийг эхлээд бүтээн байгуулж, дараа нь хотын төлөвлөлтийн дагуу хуваах бүтээн байгуулалт хийгдээгүй газрын хөгжлийн төлөвлөгөөг гаргана. Эдгээр газруудыг ногоон байгууламжтай, тэсвэртэй барилга барьж өрхүүдэд зарж болно. 

Эдгээр шийдлүүдийг хэрэгжүүлэхийн тулд шинэ бодлого, санхүүгийн бүтээгдэхүүнийг стратегийн хувьд боловсруулах шаардлагатай.

Эрэлтийн тал дээр Засгийн газрын тэргүүлэх хөтөлбөр болох Орон Сууцны Санхүүжилтийн Хөтөлбөр (HFP) нь 2013 оноос хойш Монгол банкнаас жил бүр 10 мянга орчим шаардлага хангасан өрхийг 6-8 хувийн хөнгөлөлттэй зээлд хамруулж, 30 хүртэлх жилийн хугацаатай, 30 хувийн урьдчилгаа төлбөртэй олон давхар орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айл өрхийн 25 орчим хувь нь эрчим хүчний хэмнэлттэй орон сууцанд амьдрахыг дэмжсэн. Харамсалтай нь, тус хөтөлбөрөөс хасагдсан, ялангуяа одоо байгаа гэр орон/өмчөө зарах боломжгүй (хязгаарлагдмал үнэ цэнэтэй), албан ёсны орлогогүй, эсвэл орон сууцны бус амьдралыг илүүд үздэг гэр бүлийн томоохон сегментүүд байдаг. Иймд орон сууцны санхүүжилтийн төлөвлөгөөг дахин боловсруулж, өрх бүрийн өөр өөр хэрэгцээ, шаардлагад нийцсэн орон сууцны санхүүжилтийн татаасын бүтээгдэхүүнийг илүү өргөн хүрээнд тусгах, дэвшилтэт зорилго, санхүүжилтийн загвар бүхий бусад татаасын механизмыг судлах боломжтой.

Энэхүү чуулга уулзалт нь Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй орон сууцны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тулгарч буй эдгээр боломжит шийдэл, саад бэрхшээлийг хэлэлцэж, тодорхой замын зураглалыг боловсруулахад бүх салбарын оролцогч талууд нэг дор цугларна.

Үр дүн: Чуулга уулзалтын үр дүнд зөвлөмж, тогтвортой байдал, тэсвэртэй байдалд анхаарлаа хандуулж, Монгол Улсын орон сууц, орон сууцны санхүүжилтийн бодлогыг шинэчлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулна. Хэлэлцүүлэг, ойлголт, цаашдын лавлагаа, үйл ажиллагааны санал болгож буй стратегийг нэгтгэн дүгнэсэн хурлын дараах тайланг бэлтгэнэ.

Зохион байгуулагчид: Хот байгуулалт, барилга, орон сууцны яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банк

Оролцогч нар: Банк, барилга, орон сууц, бодлого боловсруулагч зэрэг салбарын 150 гаруй төлөөлөгч нар оролцоно. 

Огноо, газар болон бусад мэдээлэл: Арга хэмжээ 2024 оны аравдугаар сарын 28-ны өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдана. Форумын үеэр синхрон орчуулга хийнэ.

ОРОН СУУЦНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭХ ҮДЭЭС ӨМНӨХ ХЭСГИЙН ХӨТӨЛБӨР:

“МОНГОЛ УЛСАД ТОХИРСОН ОРОН СУУЦНЫ ОЛОН ТАЛТ ШИЙДЛҮҮДИЙГ СУДЛАХ НЬ”

8:30 AM – 9:00 AM: Бүртгэл, өглөөний кофе

9:00 AM – 9:20 AM: Нээлтийн үйл ажиллагаа

  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь
  • Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Таехюн Ли

9:20 AM – 10:20 AM: Хэсэг 1 – Хэлэлцүүлэг: “Монгол Улсын орон сууцны бодлогын өнөөгийн байдал, шийдлийг үнэлэх нь”

  • Илтгэгч:  
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хөгжил, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э. Батболд (10 минут)
  • Дэлхийн банкны Орон сууцжуулалтын Ахлах мэргэжилтэн Дао Харрисон (10 минут)
  • Панелистууд: (40 минут)
  • Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хөгжил, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд
  • Дэлхийн банкны Орон сууцжуулалтын Ахлах мэргэжилтэн Дао Харрисон
  • “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан
  • Тэнхлэг зууч ХХК-ийн захирал Д.Должинсүрэн
  • Модератор: 
  • Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын тэргүүн Г.Энэбиш

10:20 AM – 11:20 АM: Хэсэг 2 – Үндсэн илтгэл: “Гэр хорооллыг дахин төсөөлөх нь: Ногоон, гамшигт тэсвэртэй, орлогод нийцсэн орон сууцны загвар” техникийн тайлангийн танилцуулга

  • Илтгэгч: Дэлхийн банкны Орон сууцжуулалтын Ахлах мэргэжилтэн Дао Харрисон (20 минут)
  • Чөлөөт хэлэлцүүлэг: Дэлхийн банкны Орон сууцжуулалтын Ахлах мэргэжилтэн Дао Харрисон болон Дэлхийн банкны зөвлөх Эмил Фремонт (15 минут)
  • Асуулт, хариулт: (25 минут)
  • Модератор: Мияамото Интернешнл – Зөвлөх Оливиа Ниэлсэн

11:20 AM – 12:00 PM: Хэсэг 3 – Хэлэлцүүлэг: “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хүртээмжтэй, орлогод нийцсэн орон сууцыг хэрхэн нэвтрүүлэх вэ?”

  • Илтгэл:  Нийслэлийн Ерөнхий Архитектор, Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга  Ч.Төгсдэлгэр  (10 минут)
  • Панелистууд: (30 минут)
  • Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат
  • Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Батчулуун
  • Нийслэлийн Ерөнхий Архитектор, Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга  Ч.Төгсдэлгэр  
  • Азийн хөгжлийн банкны Хот хариуцсан Тэргүүлэх зэргийн мэргэжилтэн Раушан Маматкулов
  • Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр 
  • Модератор: 
  • Тэнгэр телевизийн гүйцэтгэх захирал А.Ундрал 

12:00 PM – 12:30 PM: Хэсэг 4 – Илтгэл: “Монгол Улсын тогтвортой, тэсвэртэй хотууд” техникийн тайлангийн танилцуулга

  • Илтгэгч: Дэлхийн банкны Хот төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Палави Сенгупта (15 минут)
  • Асуулт, хариулт: (15 минут)
  • Модератор: Дэлхийн банкны Орон сууцжуулалтын Ахлах мэргэжилтэн Дао Харрисон

12:30 PM – 13:00 PM: Хэсэг 5 – Хэлэлцүүлэг: “Ногоон орон сууцны шийдлийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг даван туулах нь”

  • Илтгэгч:  Монголын Ногоон Барилгын Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл (10 минут)
  • Панелистууд: (30 минут)
  • Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантулга
  • “Хайбрид” ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ
  • Дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэнгийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Матти Ле Блан
  • Модератор: Монголын ногоон санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал М.Болд

13:00 PM – 14:00 PM: ӨДРИЙН ХООЛ

ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭХ ҮДЭЭС ХОЙШИХ ХЭСГИЙН ХӨТӨЛБӨР: “ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙГ ТОГТВОРТОЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ, ҮР ДҮНТЭЙ БАЙДЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ”

14:00 PM – 14:15 PM: Хэсэг 1 – Үндсэн илтгэл: 

  • Илтгэгч: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан (15 минут)

14:15 PM – 14:30 PM: Хэсэг 2 – Үндсэн илтгэл: “Египетийн туршлагаас авсан сургамж Орон сууцны санхүүжилтийн тогтвортой, үр дүнтэй хөтөлбөрийг бий болгох нь”

  • Илтгэгч: Египетийн Түрээсийн орон сууц, Ипотекийн Санхүүжилтийн Сангийн Ерөнхийлөгч Хатагтай Мэй Абдель Хамид Ахмед (15 минут)

14:30 PM – 15:15 PM: Хэсэг 3 – Хэлэлцүүлэг: Орон сууцны санхүүжилтийн сайн ажилладаг зах зээлийг бий болгох бодлогын арга хэрэгслийг боловсруулах нь”

  • Панелистууд: (45 минут)
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан
  • Египетийн Түрээсийн орон сууц, Ипотекийн Санхүүжилтийн Сангийн Ерөнхийлөгч Хатагтай Мэй Абдель Хамид Ахмед
  • Голомт банкны Олон улсын банкны газрын захирал Б.Энхзаяа 
  • “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК- ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
  • Модератор:  Дэлхийн банкны санхүүгийн салбарын Ахлах мэргэжилтэн Мариус Висмантас

15:15 PM – 15:30 PM: Асуулт, хариулт

15:30 PM – 15:45 PM: Хэсэг 4 – Үндсэн илтгэл: “Ипотекийн татаастай хөтөлбөрийн олон улсын туршлага – Хувийн секторын хөрөнгө оруулалтыг татаж, урт хугацааны санхүүжилтийг нээх нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ”

  • Илтгэгч: Дэлхийн банкны Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Оливие Видал (15 минут)

15:45 PM – 16:30 PM: Хэсэг 5 – Хэлэлцүүлэг: “Хувийн салбарын хөрөнгө оруулалтыг ихээр татах чадвар бүхий орон сууцны зах зээлийг бий болгоход тулгарч буй асуудлыг даван туулах нь”

  • Панелистууд: (45 минут)
  • Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар
  • Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын зөвлөх О.Амартүвшин
  • Дэлхийн банкны Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Оливие Видал
  • Модератор:  
  • Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал Д.Зоригт

16:30 PM – 16:45 PM: Асуулт, хариулт

16:45 PM – 17:00 PM: Хаалтын үг

  • Дэлхийн банкны Орон сууц хариуцсан менежер Хатагтай Ёнхи Ким
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны ТНбД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү

18:00 PM – 21:00 PM ОРОЙН ХҮЛЭЭН АВАЛТ

Түгээх
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *