HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын тогтолцоонд өөрчлөлт оруулна

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 27

оловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга болон бусад холбогдох албаныхны хамт Багануур, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг дэх орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж, сургуулийн өмнөх боловсролд баримталж буй бодлого, цаашдын төлөвлөлтөө танилцуулан, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонсов.

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн өмчийн 659 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас дээрх таван дүүргийн 193 цэцэрлэгийн эрхлэгч нар уулзалтад оролцлоо.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг нэмэгдүүлж байгаад эрхлэгч нар талархал илэрхийлж, шим тэжээлийг хангалттай болгоход анхаарах шаардлагатайг онцлов. Тэд нөхөн хангалтын зардал, цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал, цалин болон бусад хангамж, эцэг эх, асран хамгаалагчдын харилцаа хандлага зэрэг асуудлаар санал хүсэлт хэлж байлаа. Мөн багш бэлтгэж буй сургуулиудын сургалтын чанар, төгсөгчдийн мэдлэг чадварт анхаарч сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн адил цэцэрлэгт сэтгэл зүйч ажиллах шаардлагатай байна гэв.

Ярилцсан асуудлуудыг бодитоор шийдвэрлэж, үр дүн гаргахын тулд шаардлагатай арга хэмжээг авах бөгөөд цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын тогтолцоонд өөрчлөлт оруулахдаа тэдний төлөөллийг оролцуулж, саналыг нь авна гэдгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга хэллээ. Уулзалтын үеэр эрхлэгч нараас гарсан санал хүсэлтийг нэгтгэн хүлээн авч, асуудлуудыг эрэмбэлэн, үе шаттайгаар шийдвэрлэхээр ажиллана гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийлэв.

“Чанартай боловсролыг дэмжих” зорилтыг сурталчлах аян эхэллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шууд ярилцлагад орох шаардлагад хэвлэлүүд нэгдсээр байна
ОРОН НУТАГ | Говийн бүс нутгаар +35 градус хүрч хална
Хөвсгөл нуурын эрэг дагуу баригдах авто замын бүтээн байгуулалтаас шалтгаалж ЗАМ ХААНА
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?