HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
MORNING BIRD

MORNING BIRD | Р.ЧОЙНОМ “Өөртөө дутууг өрөөлөөс би гуйнам”

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 09 сарын 04

MORNING BIRD булангийн уншигчдадаа шинэ өглөөний мэнд хүргээд, яруу найрагч, сийлбэрч, зураач, ая зохиогч Ренчиний Чойномын “Өөртөө дутууг өрөөлөөс би гуйнам” шүлгийг хүргэе.

Аварга их орчлонгийн өмнө
Алгаа тосонхон би гуйлга гуйж байна.
Алив надад эрх чөлөө гэгчийг
Арван мөнгөний дайтай ч гэсэн хайрла!

Үнэн гэгчийг гар дээр тавиач
Үзээд буцааж өгье л…

Хэтэрхий уян хүн та
Хэдэн дусал нулимс хайрла!
Хэт эрт үхсэн найзынхаа
Хэвлэгдээгүй шүлэг дээр дусаая

Завхай хүүхэн та
Зарим илүү шөнөөсөө надад хайрла!
Өр төлөөсгүй цэнгэлээр нэг цэнгээд
Өглөө нь эргэж харалгүй явж нэг үзье

Хүн уншихгүй ном хэвлүүлж суудаг
Хүндэт зохиолч та төлөвлөгөөнөөсөө хайрла!
Буруу ч байсан амьдралын хэлтэрхий
Бусдад хэрэг болох ганц шүлэг хэвлүүлье

Өнгөтэй сайхан хүнээс
Өгөөч гэж гуйх хэрэгтэй юмгүй
Харин хүн аймаар, хүн та муухай төрсөндөө
Харамсахгүй явдаг гуниггүй зангаасаа
Хайрла!

Баян бөгөөд тэнэг хүнээс
Бас би юугаа гуйх вэ.
Үгээгүй ядуу хүний өмнө харин малгайгаа тосъё
– Үг хайрла !

Нийгэм минь та
Нинжин сэтгэл хайрла!

Хүчирхэг мандсан хорьдугаар зуун та
Хүн чанар хайрла!

Өнөө үе архины хаанчлалаа
Өөрийг минь өгөөч !

СОНГУУЛЬ 2024 | “Үндэсний Эвсэл”-ээс тойрогт өрсөлдөх нэр дэвшигчид
Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
“Намрын ногоон өдрүүд-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ
ДОРНОД АЙМАГТ ГАРСАН ГУРВАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА
Шадивлангийн зуслан чиглэлийн авто замаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?