HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Инфлүнсэрүүдийг ирэхийг хориглосон намрын навчит хот

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 09 сарын 03

Гэрэл зурагчдын цуваа намрын тансаг өнгийг авахын тулд хөдөө орон нутгийн жижиг хот руу чиглэсээр… Гэвч тэдэнтэй нутгийн иргэд хүчтэй тэмцэж, ялалт байгуулсаар байна.
АНУ-ын Вермонт мужид байрлах Помфрет хот руу хөл тавих төдийд зэрлэг онгон байгалийн гоо үзэсгэлэн хэнийг ч дуу алдуулах болно. Хоньны фермүүд, улаан, улбар шар өнгийн навчис мөчирт ой мод, айл бүрийн гаднах алимны моднуудтай уг газарт инфлүнсэрүүд ирээд бүхнийг эвдэж сүйтгэж, бохирдулдаг учраас нутгийн иргэд тун тааламжгүй байдаг аж.

Уг хотод 900 гаруй хүн амьдардаг бөгөөд намрын эхэн сард хотхоны дундуур явж буй машинуудын талаас илүү хувь нь өөр улсын дугаартай, цагт 45 милийн хурдтай явж байгаад хоёр эгнээтэй зам дээр гэнэт зогсож хөдөлгөөнд саад учруулсаар байгаа аж. Шалтгаан нь ердөө намрын өнгийг ашиглах явдал.
Энэ хотод цөөн тооны биенесийн байгууллагууд ажилладаг буюу ерөнхий худалдааны дэлгүүр, галерей, театр бүхий урлагийн төв, өөрөө сонгон авдаг алим эсвэл хулууны фермүүдтэй. Сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн “инфлүнсэрүүд” бүс нутгийн гүвээ толгод дээр бууж, өөрсөддөө ашигтай бүх зүйлсийг хийснийхээ дараа орчин тойрноо сүйтгээд зогсохгүй тэдгээр бизнесийн байгууллагуудыг ашигтай байдлаар огт дэмждэггүй гэжээ.

Хэдэн жилийн өмнөөс хөдөөгийн зам дээр байрлах 115 акр талбай бүхий хувийн өмч болох Sleepy Hollow Farm-ийн зургууд олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлснээс хойш бүх зүйл хяналтаас гарсан гэж нутгийн иргэд ярьдаг. Инстаграмаас харвал Cloudland Road дээрх 1700-аад оны гоёмсог Кейп фермийн байшин руу чиглэсэн намрын улаан, дэнлүүний улбар шар өнгөөр ​​гэрэлтсэн сүрлэг агч модоор хүрээлэгдсэн фермийн шороон замын олон мянган зургийг олж харна. Энэ хэсэг нь "мужийн хамгийн их гэрэл зураг авдаг газруудын" нэг болсон нь гайхах зүйл биш юм.

Pomfret’s Artistree олон нийтийн урлагийн төвийн үзмэрийн зохицуулагч Дебора Гүүдвин “Энэ бол үзэсгэлэнтэй газар юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд итгэмээргүйгээр сүйдсэн нь харамсалтай. Аялал жуулчлалын автобусууд хүмүүсээ зүгээр л хаядаг байсан нь буруу. Тэр дундаа инфлүнсэрүүд мэдлэг туршлагагүйгээр хөдөлгөөний давалгаа үүсгэж олон хоригийг зөрчсөн” гэж мэдээлжээ.

Мөн “Инстаграм болон ТикТокоор тэжээгддэг жуулчдын инфлүнсэрүүд урьд өмнө байгаагүй өсөлтийг мэдэрсэн ч, ард нь тэд зам эвдэж, осол гаргаж, зүлэг ногоог сүйтгэж, ой модыг хядаж, хувийн өмчид бие засаж, оршин суугчдыг хэл амаар дайрсан тул хотоо аврах үйл ажиллагаануудыг оришн суугчид болон холбогдох шийдвэр гаргагчид санаачилж байна” гэжээ. Үүний дагуу өнөөдрийг хүртэл хүсэлтийн дагуу 125 хандив цуглуулж, 22,058 гаруй доллар цуглуулжээ.
Үүний үр дүнд хотын удирдлагууд намрын навчис ургах оргил үеэр (есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 15-ны хооронд) ферм рүү чиглэсэн замыг оршин суугч бус хүмүүст хаахаар санал өгсөн нь төгс зураг авах гэж найдаж байсан аялагчдын дургүйцлийг төрүүлсээр…

Мөн тус хотод нэвтэрсэн тохиолдолд эртнээс захиалсан буудлыгщн өрөө, зааварчилгааны дагуу аялалаа үргэлжлүүлэх болно гэдгийг хатуу сануулсаар байгаа аж.

BBC

Улсын хэмжээнд 3.4 сая төл бойжиж, бойжилт 93.4 хувьтай байна
Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
Хавдрын эсрэг үндэсний аян дахин хэрэгжинэ
Нийт нутаг дэвсгэрийн 36.2 хувь нь үерт өртөх эрсдэл өндөр байна
Баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг бүрэн ашиглалтад орууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?