HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

БОЛОВСРОЛЫН ЯАМ | Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангах бодлого баримтална

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 08 сарын 30

Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр тэрбээр дээд боловсролын салбарт баримталж байгаа болон цаашид хэрэгжүүлэх бодлогоо танилцуулахын зэрэгцээ хувийн их, дээд сургуулиудад тулгамдаж буй асуудлуудыг сонсож, шийдлийн талаар санал солилцлоо.

Яамны зүгээс их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, Дээд боловсролын хуульд заасны дагуу дотоод асуудлуудад нь оролцохгүй бөгөөд тоог нь механикаар цөөлөх бус элсэлтийн шалгалтын босго оноог өндөрсгөх зэргээр чанарт чиглэсэн бодлого баримтална гэдгийг Боловсролын сайд онцлов. Мөн төрийн бус хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй тул тулгамдсан асуудлуудаарх санал хүсэлтийг нь тал талын оролцоотой хэлэлцэж, бодлого шийдвэртээ тусгах ёстой гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд төрийн зүгээс их, дээд сургуулийг өмчийн хэлбэрээр ялгалгүйгээр адил тэгш авч үзэх, хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгүүлэх замаар эрэмбийг тогтоох, зах зээлийн зарчмаар өрсөлдөөнийг бий болгох байдлаар дээд боловсролыг чанаржуулах, бодлого шийдвэр боловсруулахад хувийн их, дээд сургуулийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн саналуудыг дэвшүүлэв.

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулийн эрэмбэ тогтоох асуудалд санал нийлж, Сайдын зөвлөлд хувийн их, дээд сургуулийн төлөөллийг оруулна хэмээлээ. Мөн оюутан, багш, өмчийн хэлбэрээс үл хамааран их, дээд сургууль хөгжих ёстойг хэлэв.

Монгол Улсад төрийн бус өмчийн 22 их, 24 дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт нийт оюутнуудын 40 орчим хувь суралцаж байна.

БОЛОВСРОЛЫН ЯАМ

18 каратын алтан жорлон хулгайлсан эр хэргээ хүлээжээ
Б.Жавхлан: Хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлэх шаардлагатай
Таван хүний бүрэлдэхүүнтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ажлын алба байгуулагдав
Олон улсын инженерийн сургуулийн төсөл хэрэгжүүлнэ гэв
Хотхонд бага сургууль байгуулах боломж бүрдлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?