HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

Нийгмийн хамгааллын тусгай төвд эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих, нөхөн сэргээх эмчилгээ бүхий чийрэгжүүлэлтийн танхим байгууллаа

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 08 сарын 27

НЗДТГ болон Канад улсын ЭСЯ хамтран “Канад сан”-ийн дэмжлэгээр “Зорилтот бүлгийн иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих, нөхөн сэргээх эмчилгээ бүхий чийрэгжүүлэлтийн танхим байгуулах” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Нийгмийн хамгааллын тусгай төвд эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих, нөхөн сэргээх эмчилгээ бүхий чийрэгжүүлэлтийн танхим байгууллаа. Тус төвөөр үйлчлүүлж буй иргэд чийрэгжүүлэх, сэргээн засах, шарах, утах зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд нь туслан дэмжиж ажилладаг бөгөөд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн үйлчилгээний цор ганц байгууллага юм. Манай улсын эрүүл мэндийн байгууллагууд даатгалаар үйлчилгээ үзүүлдэг бол зорилтот бүлгийн иргэдэд даатгал байдаггүй. Иймд эрүүл мэндийн үйлчилгээ хурдан шуурхай авах хэрэгцээ байнга гардаг гэдгийг Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг хэлж байв.

НЗД-ын орлогч Л.Хосбаяр “Нийслэлийн төр, захиргааны байгууллагын зүгээс зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх, эрүүл мэнд, боловсролд анхаарах, хөдөлмөрт бэлтгэхэд чиглэсэн олон талт ажлуудыг хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд нийт 800 орчим орон гэргүй иргэд байгаа гэсэн тоо мэдээлэл байна. Тус төвд жилд 150-200 орчим иргэн шинээр бүртгэгддэг. Дээр дурдсан 800 иргэний 200 орчим нь эрүүл мэндийн үйлчилгээ авдаг. Үйлчилгээ авдаг иргэдийн 80 гаруй хувь нь үе мөчний өвчлөлтэй байдаг учир сэргээн засах эмчилгээний тусгай танхим зайлшгүй хэрэгтэй байсан. Канад улсын ЭСЯ, “Канад сан”-гийн дэмжлэгээр ийм төв байгуулж өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ” гэв.

Канад Улсаас Монгол Улсад  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани “Канад сан хөтөлбөр Монгол Улсад хэрэгжээд 27 жил болж байна. Энэ хугацаанд бид 520 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ жил 14 төсөл хөтөлбөр шалгарсны нэг нь зорилтот бүлгийн иргэдэд зориулсан физик эмчилгээ болон бусад шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй үзүүлэх зорилго бүхий чийрэгжүүлэх, сэргээн засах танхим нээх байсан юм. Нийгмийн хамгааллын тусгай төвөөр үйлчлүүлдэг иргэдэд зориулсан шинэ төслийг амжилттай нээж байгаадаа баяртай байна” гэлээ.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар БЗД-ийн 20 дугаар хорооны Майхантын аманд “Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл сургалт хүмүүжлийн цогцолбор төв” байгуулах шийдвэр гаргасан бөгөөд энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙГ ЗАРЛАЛАА
Робот тогооч хоол үйлдвэрлэлийн салбарын стандартыг шинэчилж байна
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр санал солилцлоо
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?