HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улаанбаатарт

Дунд голын лаг хагшаасыг “River dredge pump” технологи ашиглан цэвэрлэв

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 08 сарын 25

Өнгөрсөн зургаадугаар сараас Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 194.000 тонн шоо метр лаг хагшаасыг цэвэрлээд байна. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул болон Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан нар СБД-ийн нэгдүгээр хороо, Дунд гол орчимд ажиллалаа.

Өмнө нь тухайн байршилд экскаватораар Дунд голын гүнзгийрсэн байсан 1-1.5 метр лаг хагшаасыг цэвэрлэсэн бол үргэлжлүүлэн “River dredge pump” технологи буюу хөдөлгүүрт завиар цэвэрлэж байна. Тус завь нь голын дагтаршсан лаг хагшаасыг 100 баллын хүчээр хөөлгөн хөдөлгөж, 300 баллын хүчээр сорон авдаг юм.

НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул “River dredge pump буюу уг хөдөлгүүрт завины технологийг БНСУ-ын Сөүл хотын Хан мөрөнг цэвэрлэхэд ашиглаж байсан бөгөөд нэг цагт 50 метр лаг хагшаасыг цэвэрлэх хүчин чадалтай. Лаг хагшаасыг цэвэрлэж дууссаны дараагаар мод, зүлэг болон ногоон байгууламжийг хийнэ. Цаашид голын цэвэрлэгээний төхөөрөмжүүдийг судлан, нэмэлтээр авна. Сэлбэ болон Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэснээр өмнөх жилүүдтэй харьцуулахад үерийн эрсдэлийг бууруулж чадсан юм. Дараагийн төлөвлөгөө бол Сэлбэ сэргэлт төсөл юм. Уг төслийн хүрээнд Сэлбэ, Дунд голын үерийн даланг бэхжүүлэх, ногоон байгууламж барина.” гэлээ.

Тус хөдөлгүүрт завь нь Монголд ганцхан ширхэг байгаа бөгөөд “Дархан биг трэйд” ХХК нь лаг хагшаасыг цэвэрлэх тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж байгаа юм.

Лаг хагшаасыг сорох явцад ахуйн хог хаягдал гарч байна. Мөн ойр орчимд баригдсан барилгууд хэрэглээний усаа гол руу шахаж байсан учраас дагтаршсан цементийн хаягдал их хэмжээгээр гарч байгааг “Дархан биг трэйд” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Гантулга хэлж байв. Дунд голын үерийн хамгаалалтын даланг 1980, 2010 онд хоёр үе шаттайгаар барьсан. Үүнээс хойш огт лаг хагшаасыг цэвэрлэж байгаагүй бөгөөд энэ онд анх удаагаа цэвэрлэж байгааг Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан хэллээ.

ЭХ СУРВАЛЖ – НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа
Шар усны үер үүсэх магадлалтай Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна
Б.Хадбаатар: Өдөрт 4-5кг-аас дээш шахмал түлш хэрэглэвэл зуух дэлбэрэх аюултай
ЦАГ АГААР | Дуу цахилгаантай бороо орно
Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар хүртэлх зам засварын ажил тавдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?