HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Бүтээн байгуулалт

Шинэ цэнгэлдэх хүрээлэн, арена нь дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай онгойж хаагддаг дээвэртэй баригдана

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 08 сарын 20
2024 оны наймдугаар сарын 19. GMP олон улсын архитектур, инженерингийн компанийн удирдлага мэргэжилтнүүд төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орон сууцнуудаар хүрээлэгдсэн байршил мөн 12.8 га талбай зэрэгт тааруулж доороо автомашины зогсоол, үйлчилгээний төвтэй мөн нийтийн тээврийн болон явган хүний орц гарц сайн байхаар төлөвлөжээ. Мөн 30,000 хүний суудалтай дөрвөн улирал ашиглах боломжтой, дуу тусгаарлагчтай, онгойж хаагддаг дээвэртэй байх юм байна. Барилгын явц гурван жил, зураг төслийн хугацаа 9-10 сар гэсэн тооцоо гарч байгаа бөгөөд нийтдээ 3-4 жилийн дотор хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Дээрх ажлын хүрээнд төслийн баг шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар олон улсын байгууллагын төлөөллийг урьж урьдчилсан судалгааны ажлуудыг гүйцэтгэж байгаа.

Тодруулбал өнгөрсөн зургаадугаар сард Лондонд удирдах төвтэй “Populous Holdings” компанийн удирдлагуудыг монгол улсад урьж авчирсан.  Тэгвэл энэ удаад Германд удирдах төвтэй GMP олон улсын архитектур, инжнерингийн компанийн удирдлага мэргэжилтнүүдийг урьж зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжлийн арга зүйн зөвлөгөө хийгээд, мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг хийлгэхээр болжээ. 

GMP компанийн тухайд 50 гаруй жилийн туршлагатай бөгөөд олон улсад олимп болон хөл бөмбөгийн UEFA, FIFA  гэх мэт дэлхийн хэмжээний цэнгэлдэх хүрээлэнгүүдийн архитектур, инженерингийн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай компани юм. Тус компанийн гүйцэтгэх түнш буюу Азийн салбар хариуцсан захирал хатагтай Магдалена Вайсс, туслах түнш ноён Сандер Троост тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа. 

Энэ үеэр “Төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн удирдагч Ж.Энхжаргалан “Шинэ цэнгэлдэх хүрээлэн, арена нь 12.8 га газар дээр  дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай онгойж хаагддаг дээвэртэй, доороо зогсоолтой, 30.000 гаруй хүний суудалтай баригдахаар төлөвлөгдсөн.  Одоогоор судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх есдүгээр зураг төслийн тендерийг зарлахаар ажиллаж байна. Бид дэлхийд туршлагатай архитекторын компаниудын төлөөлөлтэй холбогдож хамтран ажиллаж байгаа. Дээрх байгууллагууд зураг төслийн тендерт оролцож эцсийн үнийг санал болгоно. GMP компанийн тухайд Германы Берлин дахь олимпын цэнгэлдэх хүрээлэн, Канадын Монреал, Хятадын Сужоу, Украйны Киевд байрлалтай олимпын цэнгэлдэх хүрээлэн спорт цогцолборуудын зураг дизайныг гаргаж байсан туршлагатай дэлхий топ компаниудын нэг” гэв.

GMP компанийн гүйцэтгэх түнш буюу Азийн салбар хариуцсан захирал хатагтай Магдалена Вайсс “Бид өмнө нь Испани Улсын Риал Мадрид клубийн Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гүйцэтгэж байсан. Дээрх цэнгэлдэхийн эргэн тойрон Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэн шиг орон сууц, хотхон дунд байрладаг. Бидний хувьд цэнгэлдэх хүрээлэнг хотын зах руу нүүлгэлгүй одоо байгаа байршилд нь шинэ  цэнгэлдэх хүрээлэн байгуулах нь хамгийн оновчтой гэж үзэж байна” гэв.

Туслах түнш ноён Сандер Троост “Бид Монгол Улсад ирсэнтэй их таатай байна. Төв цэнгэлдэх хүрээлэнтэй танилцахаар ирсэн. Бидний хувьд одоо байгаа байршилд нь төв цэнгэлдэх хүрээлэнг дахин шинээр босгох нь ашиглалт, технологийн шийдэл талаасаа олон давуу талтай гэж харж байна” гэв.

Хөвсгөл нуурын эрэг дагуу баригдах авто замын бүтээн байгуулалтаас шалтгаалж ЗАМ ХААНА
Мэргэн Тоньюкукын цогцолбор музейн шавыг тавилаа 
Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Буянт-Ухаа-2” цогцолборт 1200 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
ТАНИЛЦ | 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүлжээ оруулах цэгүүд
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
О.Булган: Хувцсанд өөрийгөө тааруулах биш хувцаслалтаа өөртөө тааруул
INTERVIEW
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?