HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZАнгилалгүй

Монгол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ардчилсан бус улсуудаас ч доогуур

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 06 сарын 05

Эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх нь эмэгтэйчүүдийн сонгуульд оролцож төлөөллөө сонгох болон өөрсдөө сонгогдох эрх юм.

19-р зууныг хүртэл хүн амын 50 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн сонгох эрх хязгаарлагдмал (өмчтэй эсэх, гэр бүл, нийгэм дэх байр суурь гэх мэт шалтгаантай) байсан. Дараа нь эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн төлөөх хөдөлгөөн идэвхжиж эхэлсэн. Энэ нь 20-р зууны дунд үеэс олон улсын эрх зүйд тусгагдаж эхэлсэн байна.

Олон улс дахь эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх 1718 оноос эхтэй. Тодруулбал 1718-1771 онуудад “эрх чөлөөний эрин үе”-д Шведэд эмэгтэйчүүдийн сонгох эрхийг нэвтрүүлсэн. Тэгэхдээ зөвхөн дээдсийн эвлэлийн гишүүн, татвар төлдөг эмэгтэйчүүдэд хамаардаг байжээ. Харин 1906 онд орчин үеийн түүхэнд эмэгтэйчүүдэд сонгох эрх олгосон анхны улс нь Финлянд улс болсон юм. 1905 оны бослогын дараа хийгдсэн засаг захиргааны шинэчлэл нь Финландын эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адил сонгох, сонгогдох эрхийг олгосон байна. Дэлхийн хамгийн анхны парламентад сонгогдсон эмэгтэйчүүд Финландад 1907 оны сонгуулиар 19 эмэгтэй парламентад суудал авч байсан түүхтэй. Эдгээр түүхийн дараагаар: 1893 онд Шинэ Зеланд, 1902 онд Австрали, 1913 онд Норвегия, 1915 онд Дани,  Исланд, 1917 онд ОХУ, 1918 онд Канад, 1918 онд Их Британид 30 нас хүрсэн эмэгтэйчүүд, 1919 онд Герман, Австри, 1920 онд АНУ, Албани, Чехословак, 1921 онд Швед, 1922 Ирланд, 1924 онд Эквадор, Монгол, 1927 онд Уругвай, 1934 онд Турк улс эмэгтэйчүүдээ сонгох, сонгогдох эрхээр хангажээ.

Лихтенштейн, Швейцарьт эмэгтэйчүүд сонгох сонгогдох эрхийг дөнгөж 1971 онд л олж авсан байдаг ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр өндөр амжилтыг олсон. Тэгвэл 1918 онд энэ эрхийг эмэгтэйчүүддээ өгсөн Азербайжанд эмэгтэйчүүд одоо болтол эрчүүдээсээ дор үнэлэгдсээр байгаа юм.

Тэгвэл манай улсын хувьд 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Азийн анхны улс болж байсан.

Тэгвэл өнгөрсөн удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдож ажилласан буюу парламентын гишүүдийн 17,3 хувийг эмэгтэй гишүүд эзлэж байгаа юм. Эмэгтэй гишүүд:

МАН-аас Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Ч.Ундрам,  Д.Өнөрболор, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, П.Анужин, АН-аас С.Одонтуяа, А.Адьяасүрэн.

Манай улсын түүхэнд эмэгтэй хүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй.

Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо:

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшин дэх төлөөллийг нэмэгдүүлэхэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх зүйн орчин, олон нийтийн дэмжлэг, нийгмийн тогтсон хандлага, улс төрийн санхүүжилт болон сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудын бодлого, хүчин чармайлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байдаг. (Үндэсний судалгааны нэгдсэн платформ)

Монгол улсын нийт сонгогчдын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг гэсэн судалгаа бий. Гэвч УИХ дахь тэдний төлөөлөл нь ердөө 17.3 хувь буюу дэлхийн дунджаас 7.6 хувиар бага. Уг үзүүлэлтээр 2021 онд Монгол улс дэлхийн 189 улсаас 122-д бичигдэж Хойд Солонгос, Тажикстан, Саудын Араб зэрэг ардчилсан бус улсуудаас ч доогуур байр эзэлжээ.

Багануур дүүрэг дэх эрчим хүч хуримтлуурын станц “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г үзэглэлээ
800 айлын орон сууцны эхний ээлжийг энэ сард улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна
Улирлын томуу идэвхжлийн түвшинд байгаа ба эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ
ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУХ ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА
Монгол болон Казахстан Улсын иргэд хоёр улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжтой боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?