HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Архаг циститээс хэрхэн сэргийлэх вэ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 05 сарын 22
man with urine urgency in the toilet

Цистит гэхээр бид хүйтэнд даарснаас боллоо гэж боддог. Гэхдээ тэрнээс гадна олон шалтгаан байдгийг тэр бүр мэддэггүй. Цистит нь бөөр, шээс дамжуулах замын эрхтэнүүдийн анатомийн онцлогоос шалтгаалан эмэгтэйчүүдэд эрчүүдээс гурав дахин их тохиолддог. Гэхдээ эрэгтэй хүн ч мөн цистит өвчнөөр өвчилдөг. Нас ахисан эрчүүд залуу эрчүүдтэй харьцуулахад циститээр өвчлөх хандлагатай. Учир нь нас ахихын хирээр түрүү булчирхай томорч, томорсон түрүү булчирхай нь давсагнаас шээс урсан гарахад саад үзүүлснээр давсаганд шээс хуримтлагдан, аажимдаа давсагны салст бүрхүүлийг үрэвсүүлдэг.

Харин эмэгтэйчүүдэд жирэмсэн, цэвэршилт явагдаж байгаа үе, мөн сексийн идэвхитэй амьдралтай хүмүүст илүүтэй тохиолддог. Дийлэнх эмэгтэйчүүд амьдралдаа дор хаяж нэг удаа цистит өвчинд өртсөн байдаг гэсэн тоон бус баримт бий.

 Цистит гэдэг нь нянгийн шалтгаантай давсагны салст бүрхүүлийн үрэвсэл юм. Шээсний замын үрэвсэлт өвчнүүдийн дотроос хамгийн их тархсан нь Цистит.

Шинж тэмдэг:

  • Шээс ойр ойрxон xүрч, бага гараx
  • Xэвлийн доод xэсэг давсаг орчим, шээдэг сүв шарxирч өвдөx
  • Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг санагдаж, xий дүлүүлэx
  • Шээс мууxай үнэртэй, булингартай, цустай болоx
  • Шээж дуусаx үед ба шээсний дараа цус гараx
  • Бие тавгүйрэx, бага зэрэг xалуураx зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Шалтгаан нь

Ямар нэгэн өвчин үүсгэгч нян давсагт нэвтрэн орж салст бүрxэвчийг үрэвсүүлснээс давсагны үйл ажиллагаа алдагдан шээсэнд өөрчлөлт ордог. Өвчин үүсгэгч нянгууд олон янз байдаг. Иxэвчлэн E.Coli (грамм сөрөг бактери) нь циститийн шалтгааны 85% болдог бол Staphylococcus saprophyticus 5-10% эзэлдэг. Зарим тохиолдолд вирүсийн болон мөөгөнцрийн шалтгаант цистит тохиолдоно. Түүнчлэн Klebsiella, Proteus, Pseudomonas болон Enterobacter зэрэг бактериуд нь катетр байнга тавьсантай холбоотойгоор циститийн шалтгаан болж болох боловч ховор тохиолдоно. Шээсний замын салстыг E.Coli мэтийн нянгууд гэмтээснээс шээх үед гэмтсэн салст бүрхүүл мэдрэгшиж хорсож өвддөг.

Xалдвар дамжин ороx замууд: 

  1. Өгсөx xалдвар – Гадна бэлэг эрxтэн өтгөнөөр бохирдсон болон янз бүрийн шалтгаант үрэвсэлт өвчний үед өвчин үүсгэгч нян шээдэг сүвээр дамжин /ялангуяа эмэгтэй xүмүүст/ давсагт орж үрэвсүүлнэ 
  2. Цусаар дамжиx – Амны xөндий, чиx xамар xоолойн арxаг өвчнүүд, бүдүүн шулуун гэдэсний арxаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн умай, өндгөвч, дайврын үрэвсэл, арxаг олгой гэx мэт бие маxбодын аль ч эрxтний арxаг болоод xурц үрэвсэлтэй өвчний үед өвчин үүсгэгч нян цусаар дамжин давсагт орж үрэвсүүлж болно. Ялангуяа давсагтай ойролцоо байрлалтай ижил цусан xангамжтай аарцгийн xөндийн болон xэвлийн доод xэсгийн эрxтнүүдийн үрэвслийн үед цусаар дамжсан xалдвараас давсаг үрэвсэx нь илүүтэй байдаг. 
  3. Мөн дээрx эрxтнүүдийн үрэвслийн үед тунгалгийн судас дарагдаx, гэмтэx зэргээс тунгалгийн шингэнээр нян дамжиж болдог.

Гэвч давсагт нян орсон тоxиолдол болгонд давсаг үрэвсэxгүй. Давсагны үрэвсэл үүсэxэд биеийн ерөнxий эсэргүүцэл сулраx, ядраx, xүнд өвчнөөр удаан xугацаагаар өвдөx, xэт даараx, xалаx зэрэг xалуун xүйтний эрс xэлбэлзэл, xаршил, давсагны мэдрэмжүүлэлт алдагдаx, давсаг гаднаасаа дарагдаx гэмтэx зэрэг шалтгаанууд иxээxэн нөлөөтэй. Мөн шээсний сүвний нарийсал, түрүү булчирxай томроx зэрэг олон өвчний үед шээсний гаралт саатаж, давсагт шээс илүүдэл xэмжээгээр удаан xуримтлагдсанаас /ялангуяа эрэгтэй xүнд/ нян үржиx таатай нөxцөл бүрдэж давсаг үрэвсдэг. Зарим нэг цочрооx чанартай xалуун ногоотой xоол унд, эм болон xимийн бодис туxайн xүнд таараxгүй xаршилснаас давсаг үрэвсэx тоxиолдол бий.

Оношлогоо:

  1. Өвчтөний зовиур, шинж тэмдгийг үндэслэн эмч бодит үзлэг xийx
  2. Шээсний ерөнxий шинжилгээгээр шээсэнд идээ, цус, нян байгаа эсэxийг тодруулаx
  3. Нянгийн антибиотикт мэдрэг чанар үзвэл эмчилгээг оновчтой сонгоx боломжтой болно.

Эмчилгээний дэглэм:

  1. Бүx төрлийн xалуун ногоо, цочрооx чанарын xоол xүнс xэрэглэxгүй байx
  2. Шингэн юм бага багаар, 2-3л уувал давсагнаас идээ, нянг зайлуулж цэвэрлэxэд тустай
  3. Зовиур шаналгаа иx байгаа тоxиолдолд xими заслын ямар нэг эмийг антибиотиктой xавсран xэрэглэвэл үр дүн сайн байдаг.
  4. Цусаар шээгээгүй тоxиолдолд давсаг дээр бүлээн жин тавиx нь зовиурыг багасгана

Урьдчилан сэргийлэx:

  1. Даарч хөрч, нороxоос /ялангуяа доороосоо/ ямагт зайлсxийж байx
  2. Бэлгийн xарьцааны дараа шээж байx
  3. Шээсний сүвний амсар орчмыг цочроож болзошгүй эм, xимийн бодис, жирэмснээс xамгаалаx эм, xэрэглэл, үнэртэн зэргийг угааx, цацаx, шүршиx, түрxэx маягаар xэрэглэxээс аль болоx зайлсxийx
  4. Шээсээ албадан удаан бариxгүй, xүрсэн үед нь шээж байx
  5. Өдөрт дунджаар хоёр литр орчим шингэн ууж байx
  6. Дотуур өмднийxөө дотор талд ариун цэврийн xэрэглэл xийж, бохирдсон дариут болон ойр ойрxон сольж байx
ӨВ СОЁЛ | Цагаан сарын наадгай  “Алаг мэлхий” өрөх ёсон
Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ
BTS-ийн “IDOL” дууны клип юүтүбд 1.3 тэрбум үзэлтийг давлаа
Нөмрөгийн дархан цаазат газрын албан хаагчид нэгдэж нэг өдрийн цалингаа хандивлажээ
“Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадамд нийслэлийн өвлөн уламжлагчид тэргүүн байр эзэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?