HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

БНСУ төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх зорилготой шинэ яам байгуулна

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 05 сарын 14

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл үндэсний онц байдал нүүрлэснийг мэдэгдлээ. Түүний дэвшүүлсэн асуудал бол улсын хэмжээнд төрөлтийн хувь багасаж хүн ам зүйн хямрал юм. Тиймээс төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр бодлого, үйл ажиллагаа явуулж ажиллах шинэ яам байгуулахаар болжээ.

БНСУ дэлхийд хүн амын намлалтаараа тэргүүлэгч орны нэг ч төрөлтийн түвшин хамгийн багатай.

Ерөнхийлөгч Юн Сүк Ёл шинэ яам байгуулахад хамтарч ажиллах хүсэлтээ парламентдаа өгсөн бөгөөд шинэ яамыг нийгмийн асуудал эрхэлсэн дэд сайд удирдаж, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, халамжийн салбарын бодлогыг боловсруулж байдлаар ажиллах юм.

Тус улсад эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлэхэд нийгмийн дэмжлэг үзүүлэхээр олон тэрбум ам.долларын төсөв зарцуулж байгаа ч дорвитой хувиар төрөлт нэмэгдээгүй.

Өмнөд Солонгосын төрөлтийн түвшин 2023 онд 0,72 болж, 2022 онтой харьцуулахад бараг найман хувиар буурсан байна. Энэ нь одоогийн 51 сая хүн амыг тогтвортой хадгалахад шаардагдах эмэгтэй хүнд ноогдох 2.1 хүүхдийн тооноос хамаагүй доогуур үзүүлэлт,  энэ үзүүлэлтээр 2100 он гэхэд тус улсын хүн ам ойролцоогоор хоёр дахин буурна гэж шинжээчид үзэж байна.

Өмнөд Солонгост эмэгтэй хүнд ноогдох төрөлт 0.72 байгаа нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллагын орнуудын дунд хамгийн бага, харин төрөх дундаж нас 33.6 байгаа нь энэ бүлгийн улсууд дотроо хамгийн өндөр үзүүлэлт юм. Тус улсын Засгийн газар шинээр хүүхэдтэй болж байгаа гэр бүлд бэлэн мөнгөний дэмжлэг олгох, хүүхэд асрах үйлчилгээ, үргүйдлийн эмчилгээнд дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийж байгаа аж.

Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
“UB QUIZ-385” тэмцээнд нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын “Infinity” баг аваргаллаа
Элсэлтийн шалгалт өгөх сурагчдын АНХААРАЛД
Эх баригчийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулснаар эхийн эндэгдэл, амьгүй төрөлтөөс 60 хувь сэргийлэх боломжтой
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?