HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

БНХАУ-ын дрифтийн тамирчид “Power expo festival”-д оролцохоор Улаанбаатарт ирлээ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 05 сарын 10

Монголын авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power Expo Festival” наадам 12 дахь жилдээ энэ сарын 10-12-ны өдрүүдэд “22 авто худалдааны цогцолбор”-т болно.

“Power Expo Festival” наадамд оролцохоор БНХАУ-ын авто машин мотоциклийн холбоо, дрифтийн үндэсний багийн 3 тамирчин, инженер механик, техникийн ажилчдын хамтаар 17 хүнтэй, өргөн бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотод ирлээ. Тэд фестивалийн хүрээнд “INTERNATIONAL DRIFT BATTLE”-д манай орны болон Япон Улсын тамирчидтай өрсөлдөх юм.

Япон Улсын D1 GP-ийн топ 10 тамирчны нэг Акинори Үцүми “Power Expo Festival”-д оролцохоор хоёр өдрийн өмнө Улаанбаатар хотод ирсэн. Энэ дашрамд та бүхэндээ фестивалийн гурван өдрийн хөтөлбөрийг танилцуулъя.

“POWER EXPO” ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР

Эхний өдөр сонирхогчдын болон мэргэжлийн ангиллын нэг, хоёрдугаар үе, автобусны ур чадварын үзүүлбэр болохоос гадна авто парад болно. Үүнээс гадна “Power Expo” фестивальд оролцож буй БНХАУ болон Япон Улсын тамирчид мэндчилгээ дэвшүүлнэ.

Харин хоёр дахь өдөр “Power Expo Festival” наадмын албан ёсны нээлт болно. Нээлтэд яам, нийслэлийн удирдлагууд, элчин сайдууд, олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод, тамирчдын төлөөлөл оролцоно. Мөн мэргэжлийн болон сонирхагчдын ангиллын сүүлийн шатууд, SURIAN TALARIA бартаат тэмцээн, “VIP AUTO CLUB”-ын мэндчилгээ, үзэгчдийн дундах тэмцээн болон “MOVIE NIGHT” болно.

Наадмын сүүлийн өдөр олон улсын “DRIFT BATTLE, UB BIKERS CLUB”-ын мэндчилгээ, олон улсын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатууд, шагнал гардуулах үйл ажиллагаа, хаалтын шоу гэх мэт маш олон сонирхолтой, “гал гарсан” үйл ажиллагаа болох юм.

Харин “Expo Zone”-д 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, дрифтийн уралдаан, дрифт такси үйлчилгээ гэх мэт авто спорт сонирхогчдын анхаарлыг татсан олон олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөгдсөн байна.

 Хуваалцах 

Хүүхэд хөгжил, хамгааллын “Жишиг сургууль” төслийг хэрэгжүүлнэ
“Монголын боловсролын хувирган өөрчлөлт-2024” үндэсний чуулган эхэллээ
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ
ТАНИЛЦ: 1072 хувьцааны дансаа шалгах заавар
Дунд голын голдирол хааж барьсан барилга, байгууламжийг буулган зөрчлийг арилгуулж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?