HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Монголын топ эрдэмтэд болон Тера групп хамтран хиймэл оюун ухааны төслүүд хэрэгжүүлнэ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 02 сарын 29

Монголын салбартаа тэргүүлэгч эрдэмтэд болон Тера групп хамтран “Инновестмент” төслийг эхлүүллээ. Энэхүү төслийн хүрээнд хиймэл оюун ухааны төслүүд дээр хамтран ажиллаж, эдийн засгийн эргэлтэд оруулах юм.

Корпорациуд, эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж, шинэ технологи хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг экосистемийг АНУ, ХБНГУ, Швейцар, БНСУ зэрэг улс орнууд амжилттай үүсгэсэн.

Шинжлэх ухаан, бизнесийн сектор ийнхүү хамтран хиймэл оюун ухааны бүтээлүүд төрүүлснээр санхүү, уул уурхай болон хөдөө аж ахуй зэрэг стратегийн секторуудад тэсрэлт гарна.

Монголын хөрөнгө оруулагчдын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний бусдаас хамааралтай, тогтворгүй эрэлт дээр суурилсан эдийн засаг бус дэлхийд экспортлох хиймэл оюун ухааны төслүүдэд хөрөнгө оруулах экосистемийг ийнхүү бий болгож байна.

“Инновестмент” төслийн баг Guyuk metaverse орчинд оффисоо нээж, үйл ажиллагаа явуулах юм.

Профессор А.Энхбаяр:  

Эрдэмтэн, судлаачид дээр түшиглэсэн үндэсний инновацын тогтолцоотой улс орон үсрэнгүй хөгждөг. Хиймэл оюун ухааны бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахад дан ганц эрдэмтэн судлаачид, судалгааны үр дүн хангалтгүй. Үүнийг бизнес болгох санхүү, хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд, бизнесийн үйл ажиллагааг тогтвортой удирдах менежментийн баг нэн чухал. Өөрөөр хэлбэл, инновац бол эрдэм шинжилгээ, санхүү, менежментээс бүрдсэн цогц ойлголт юм. Монголд энэ тогтолцоо хараахан бий болж чадаагүй байна.

Энэ тогтолцоог их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага дангаараа байгуулах боломжгүй. Бид өнөөдөр санхүү, хөрөнгө оруулалт, менежментийн чадварлаг залуучуудтай хамтран эрдэмтэд, судлаачдынхаа судалгааны шаардлагатай санхүүжилтийг босгох, судалгааны үр дүнг инновац болгон эдийн засгийн эргэлтэд оруулдаг тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна.

Тера группийн Ерөнхий захирал А.Цэнгэлбаяр:  

Тера групп хөрөнгө оруулалтын зах зээлийн оролцогч талуудтай хамтран “Хөрөнгөтөн” хаалттай форумыг зохион байгуулдаг. Энэ удаа эрдэмтэдтэй хамтран хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалтын төслийг эхлүүлж байна. Зөвхөн өндөр өртөгтэй лабораторид хөгжлийг тодорхойлсон инновацууд бүтээгддэг цаг үе өнгөрч байна.

Хиймэл оюун ухааны салбар эрчимтэй хөгжиж, нийгэм эдийн засгийн хөгжилд тэсрэлт авчирч буй энэ үед “Инновестмент” төслийг хэрэгжүүлснээр иргэд, компаниуд, эдийн засаг, улс орон хамтдаа хожих юм. Хувийн хэвшлийн компаниуд Монголын топ эрдэмтэдтэй хамтарч, хиймэл оюун ухаан дээр суурилсан оюуны бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортлох замаар хөгжингүй улс орнуудтай эн зэрэгцэх, илүү ч гарах боломжтой гэж харж байгаа. Одоо Монголчууд энэ салбарт эрүүл өрсөлдөөнийг болгож, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх цаг болсон.

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ
А.Амартүвшин: Түлш борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн
Ойрын өдрүүдийн цаг агаарын ерөнхий төлөв
УБЦТС | Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Сэлбэ хот барих “Багц 1”, “Багц 2” ажлын хүрээнд гадна инженерийн шугам сүлжээний ажлын тендерийг нээлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?