HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Г.Түвдэндорж: “Спейшл майнинг сервис” компанитай холбоотой мэт зориудаар тараасан гүтгэлэгт тайлбар өгье

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 12 сарын 14

УИХ-ын хянан шалгах түр хорооны нүүрсний сонсголын дөрөв дэх өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааг хянан хэлэлцсэн. Энэ үеэр Эрдэнэс Тавантолгой ХК-д бараа үйлчилгээ нийлүүлсэн “Спейшл Майнинг Сервис” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б.Баттулга нь ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндоржтой Дипропертийз, Чингисхаан голд компаниудыг хамтран эзэмшдэг, хамаарал бүхий хүмүүс гэж Түр хорооны дарга Б.Энхбаяр мэдэгдсэн юм. Тус компани нь 2019-2023 онд Эрдэнэс Тавантолгой ХК-тай 706.8 тэрбум төгрөгийн гурван гэрээ байгуулсан гэж шинжээч танилцуулсан юм. Энэ тухай Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж албан ёсны цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ.

Тэрбээр, Нүүрсний сонсголын үеэр “Эрдэнэс ТТ” ХК-тай 2019-2023 оны хооронд 707 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан “Спейшл майнинг сервис” ХХК-тай намайг холбоотой мэт зориудаар тараасан гүтгэлэгт тайлбар өгье. 

Гүтгэлэг: Намайг гадаадад албан томилолтоор ажиллаж байхад буюу 2023.12.07-нд Нүүрсний сонсголын үеэр “Эрдэнэс Монгол” ХК-ийн 2019-2023 оны хооронд зохион байгуулсан тендерт “Спейшл майнинг сервис” ХХК оролцож 706 тэрбум 839 сая төгрөгийн гурван гэрээг байгуулсан. Мөн 2021 онд зохион байгуулсан тендерт Бортээгийн ордод нүүрсний хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажилд түншлэлээр оролцож 715 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Энэ компанийн гүйцэтгэх захирал Батбаярын Баттулгатай хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой этгээд бол Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж гэж мэдэгджээ. 

Үнэндээ би нэг чулуунд хоёр бүдэрчихээд байгаа юм. 

Эхний чулуу. Би АНУ-д сургууль төгсөөд эх орондоо ирээд удаагүй байхдаа 2007 онд “Чингис хаан голд” ХХК-ийг үүсгэн байгуулсан юм. Тухайн үед 27 настай байлаа. Ингээд Б.Баттулгатай танилцаж “Чингис хаан голд” ХХК-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Харамсалтай нь би Б.Баттулгад энэ компанийнхаа хувьцааг хууль бусаар алдсан тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хохирогчоор оролцож, энэ хэрэг 2009 онд шүүхээр шийдэгдэж байв. Энэ мэдээлэл “Open data” болон улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлд ил тод бий. Түүнээс хойш бараа сургийг нь хараагүй энэ хүнтэй холбогдуулан нэр төрийг минь гутааж, гүтгэлэг тараана гэж зүүдэлсэн ч үгүй. 

Хоёр дахь чулуу. Б.Баттулгын эзэмшлийн “Спейшл майнинг сервис” компанид би ямар ч хамааралгүй. Харин 2007 онд байгуулсан компани дээр Б.Баттулга хувь эзэмшигчээр орж ирсэн, бас бид хоёрын маргаанаа шүүхээр 2009 онд шийдүүлж байсан компанитай холбон хамаатуулжээ. 14 жилийн өмнө хохирч, хууль бусаар хувьцаагаа алдсан компанитай холбогдуулан сонсголын үеэр гүтгэж доромжиллоо. Б.Баттулгаас болж ийнхүү 2 дахь удаагаа хохирогч боллоо. Нэг чулуунд хоёр бүдэрлээ гэдгийн учир нь энэ. 

Хариуцлагатайгаар дахиад хэлэхэд миний бие Нүүрсний сонсголын үеэр нэр дурдагдсан Б.Баттулгын эзэмшдэг “Спейшл майнинг сервис” ХХК-д хамааралгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Мөн олон нийт Та бүхнээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүрч байгаа мэдээлэлд эх сурвалжийн байр суурийг анхаарч, хэт нэг талыг барилгүй цензуртэй хандаасай хэмээн хүсэж, найдаж байна.Эцэст нь хэлэхэд, улс, нийт ард түмний эрх ашигт халгаатай нүүрсний хулгайн асуудалд хөнгөн хуумгай хандаж, олон нийт хийгээд хэвлэл мэдээллээр бүрэн нягталж шалгаагүй боловч сонирхол татна гэж үзсэн бас “зорилтот” хүмүүсийнхээ нэрийг хаяж өгөх замаар дүйвүүлэх юм бол нүүрсчдийг хамгаалсан, тэдний буруу муухайг замхруулсан хэрэг болно. Үүнийг би өмнө нь ч хэлж байв. Одоо дахиад ч хэлэх шаардл

ТАНИЛЦ | Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
УУХҮЯ АНУ-ын Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов
ИРЦ: Өнгөрсөн сарын чуулганы хуралдаанд бүрэн суусан гишүүд
Зүүн хойд Азийн хотын дарга нар хүн амын төвлөрлийг сааруулах асуудлыг хэлэлцэв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?