HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эдийн засаг

Судалгаагаар 2023 онд бизнесийн орчин дундаас доогуур үнэлэгдэв

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 12 сарын 06

МҮХАҮТ-аас “Монголын Бизнесийн Орчин-2023” судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгааг МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран 2023 оны 4-12 сарын хугацаанд үндэсний хэмжээнд хийж, нийт 4606 аж ахуйн нэгжийг хамруулсан байна. Энэхүү судалгааг МҮХАҮТ, МУИС хамтран 3 жил бүр явуулдаг бөгөөд бизнесийн орчны нөхцөл байдлыг 300 орчим нарийвчилсан үзүүлэлтүүдээр судалдаг. Мөн хамгийн олон аж ахуйн нэгжүүдийг хамруулдаг үндэсний хэмжээний бизнесийн орчны хамгийн том судалгаа юм.

Судалгааны гол үр дүнг танилцуулбал:

• 2023 оны Бизнесийн орчинд бизнес эрхлэгчид 2.68 гэсэн үнэлгээ өгсөн ба үнэлгээг цар тахлын өмнөх 2020 онтой харьцуулбал 0.23 нэгжээр буурсан. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бизнесийн орчин муудсан гэж үзжээ.

• Судалгааг ерөнхий 5 орчны болон нарийвчилсан дэд орчны 300 орчим үзүүлэлтүүдээр үнэлж үр дүнг нэгтгэдэг. Ерөнхий 5 орчны үнэлгээг авч үзвэл Засаглал хууль эрх зүйн орчны үнэлгээ хамгийн бага буюу 2.40 байна. Цаашид төрийн үйл үйл ажиллагааг сайжруулахад дүрэм журмын тодорхой байдал, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзжээ.

• 2020 оноос сайжирсан ганц үнэлгээ нь бизнесийн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлт байна. Цар тахлын нөлөөгөөр бизнесийнхэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь бизнесийн дотоод үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.

• Бизнесийн орчныг сайжруулахад бизнесийн санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн олдоц нөхцөлийг сайжруулах, татварын таатай орчин бүрдүүлэх, бизнестэй холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой ойлгомжтой байх зэрэг нь хамгийн чухал байна гэжээ.

Олон улсын судалгаагаар эдийн засгийн хямралын дараа бизнесийн сэргэлт, өсөлт өргөжилт, удаашрал гэсэн үе шатуудыг дамждаг ба S&P500 компаниудын мэдээлэлд үндэслэн шинжилгээ хийхэд 1960-2019 онд 7 хямрал, 7 сэргэлт, 12 өсөлт, 11 удаашрах үе шатууд тохиож байв. Харин манай улсын эдийн засаг 2019 оныг дуустал дунджаар 8 орчим хувиар өсөж байсан ба цар тахлын сөрөг нөлөөгөөр агшиж 2023 оны III улиралд 6.9 хувиар өсөж одоо л цар тахлын өмнөх үеийн дундаж өсөлтийн түвшинд хүрээд байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт цар тахлын нөлөөгөөр жилээр харвал “V” хэлбэртэй, жил бүрийн эхний 6 сарын байдлаар харвал “W” хэлбэрийн өөрчлөлттэй ба бид хямралын дараагийн эдийн засгийн сэргэлтийн үедээ явна.

Олон улсын судалгаагаар сэргэлтийн дараа биднийг эдийн засгийн өсөлт өргөжилтийн үе хүлээж байна. “Монголын бизнесийн орчин-2023” судалгаа нь цар тахлын өмнөх болон дараах үеийн бизнесийн орчин нөхцөл, өөрчлөлтийг харьцуулах, цаашид хямралын дараах сэргэлт, өсөлтийн үе шатуудад аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, эдийн засаг бизнесийн салбараа өргөжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, шаардагдах дэмжлэгийг оновчтой тодорхойлох ач холбогдолтой гэж үзэж байна.

АНХААР | Өнөөдөр дараах гурван байршилд авто зам хааж, шинэчилнэ
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна
ТАНИЛЦ: МАН-аас Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид
ЦАГ АГААР | Улаанбаатарт шөнөдөө -9 хэм хүйтэн
Нүдний хараа муудах эрсдэлийг бууруулах энгийн бөгөөд үр дүнтэй аргууд
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?