HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

Христийн сүмийн гишүүдийн хандив тусламжаар ТЭРГЭНЦЭР төсөл хэрэгждэг

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 11 сарын 27

Тэргэнцэр төсөл нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (ЕХХҮГС)-ийн гишүүдийн хандив тусламжаар дэлхий даяар хэрэгждэг гол цөм төслүүдийн нэг бөгөөд Монгол Улсад энэхүү төслийг 30-аад жилийн өмнөөс ЕХХҮГСүм нь өөрсдийн гишүүдийн хандив тусламжаар хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (ДОУЭБ) болон Олон Улсын статустай Улаан Загалмай Нийгэмлэг, Төрийн байгууллагууд болох Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Сэргээн Засалт Үндэсний Төв зэрэг байгууллагуудтай хамтран тэргэнцэр хэрэгцээтэй иргэдэд үнэ төлбөргүй хандивлаж ирсэн байдаг. 

Энэ жилийн тэргэнцэр төсөл дээр Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газар (ХБХХЕГ)-тай хамтран ажиллаж буй бөгөөд өнөөдөр Дэзэрэт ОУЭБ болон ЕХХҮГСүмээс ХБХХЕГ-т 300 тэргэнцэр хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Улмаар ХБХХЕГ нь уг тэргэнцрүүдийг тэргэнцэр нэн шаардлагатай байгаа иргэдийн судалгаа, хүсэлт дээр үндэслэн үнэ төлбөргүй түгээх юм. 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм

Тэргэнцэр хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд ЕХХҮГСүмийн ажлын албаны захирал Г.Түвшинжаргал, Олон Нийттэй харилцах албаны захирал С.Насанболд, ДОУЭБ-ын захирал Д.Пүрэвжаргал,  ХБХХЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Нямсүрэн болон бусад зочид, төлөөлөгчид оролцов. 

ЕХХҮГСүм уг төслийг хэрэгжүүлэх 30 шахуу жилийн туршид 7000+ тэргэнцрийг Монгол Улсад хандивлахдаа 3 тэрбум гаруй төгрөгийг зарцуулжээ. Төслийг хэрэгжүүлэгч Дэзэрэт ОУЭБ-н захирал Д.Пүрэвжаргал “Монгол улсад тэргэнцрийн хэрэгцээ маш их байгааг судалгаа харуулж буй тул бид энэ төслийг цаашид ч тогтмол хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” хэмээн хэлсэн нь тэргэнцэр хэрэгцээтэй олон хүмүүст итгэл найдвар авчрах сайхан мэдээ байлаа.  

Нинжин сэтгэлтэй, Ач буянтай байхад бусдыг уриалдаг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 30 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд нийгэмд хандсан сайн үйлс болон хүмүүнлэгийн төслүүдийнхээ тоо хэмжээг нэмэгдүүлж, бусдад илүү их баяр баясгалан, энэрэл хайр бэлэглэхийг чухалчилж байна. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилж байна
Ахуйн хэрэгцээний эрчим хүчний 70 хувийг халаалтад, 15 хувийг хоол цай чанахад хэрэглэдэг
Halloween буюу сүнсний баярыг тэмдэглэхгүй байхыг УРИАЛЛАА
Авлигын эсрэг сургалтад 1250 иргэн, албан тушаалтныг хамруулав
Сүүлийн таван жилийн байдлаар осол гэмтлийн шалтгаант нас баралтын 60 хувь нь нийслэлд бүртгэгджээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?