HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
DAILY NEWS

Өв соёлоор өртөөлсөн Номадсын 20 жилийн баяраас…

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 10 сарын 27

Монголын анхны сүлжээ ресторан болох “Номадс”-ын 20 жилийн ой энэ жил тохиож буй. Тэд салбартаа орчин, үйлчилгээ этгээд сонин хоолны нэрээр ялгарч зах зээлд жишиг тогтоон зочлох үйлчилгээний салбарт манлайлж буй үлгэр жишээ компаниудын нэг мөнөөс мөн.

“Нүүдэлчдийн соёлыг дэлхийд” уриатай Номадсынхан хийсэн бүтээснээ дүгнэж, хорин жилийн түүхийг бичилцсэн харилцагч, хамтран ажиллагч, байгууллага, хувь хүмүүсээ Crocus event hall-д хүндэтгэн урьж, чин сэтгэлийн талархал, халуун дулаан уур амьсгал дүүрэн онцгой нэгэн үдшийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Тэд “Уламжлалт монгол хоолны 99 жор” номоо зочдынхоо урилганы хамт хүргүүлсэн нь монголын уламжлалт хоолны жор технологийг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгынх нь нэг хэсэг байв.

Номадсынхан зочдоо өөрсдийн Slam Brau брэндийн алдарт шар айраг болон Дабл шот брэндийн амтат коктейлиор угтан авч, хүлээлгийн хэсэгт зочид монголын уламжлалт оньсон тоглоомууд, шагай наадгай, сээр цохих наадгайгаар хөгжилдөх боломжтой байсан нь зочдыг хөгжөөж, өв уламжлалаа сурталчилсан төдийгүй орчин үеийн казино тоглоом хүртэл байсан нь содон байлаа.

Номадсын хамт олон Монгол дахь Америкийн анхны франчайз ресторан Bds Mongolian barbeque ресторан, Олон улс үндэстний ресторануудыг хэрэглэгчдэдээ танилцуулж байсан үеэ бахархан дурсав.

Өдгөө Монгол хоолыг рестораны түвшинд хөгжүүлсэн Модерн номадс ресторан, Үндэсний тохиромжтой концепци бүхий кофе, коктейль лоунжийн сүлжээ Double Shotcoffee & cocktail, Залуусын дуртай Black Burger, орчин, тохижилт бүх зүйлээрээ шинэлэг Grill studio, хотын төвийн доргио паб Salm pub and bar, шинэхэн нээгдсэн Gradus lounge ресторанууд, монголын анхны multi-functional event hall Crocus event hall, Монголын анхны үндэсний сүлжээ зочид буудал Hotel nine, Австри технологийг Монголд нутагшуулсан Salm Brau зэргийг ажиллуулж, улсын эдийн засагт чухал нөлөөтэй томоохон төслүүдийн ажилчдын хоолны үйлчилгээ, Олон улсын хэмжээний томоохон conference, summit-уудын катеринг, үйлчилгээг харилцагч нарынхаа хамтын хүчээр амжилттай үзүүлснээ мөн онцлон тэмдэглэсэн юм.

Баярын арга хэмжээг нээж Номадсын сүлжээ рестораны үүсгэн байгуулагч М.Есөнмөнх хүрэлцэн ирсэн зочид, харилцагчдадаа талархлаа илэрхийлж үдшийн зоогт урьснаар нэгэн зэрэг хөшиг нээгдэж, номадсын хөгжүүлж буй найман төрлийн рестораны амтат хоол, үйлчилгээг зочид, төлөөлөгчдөдөө үзүүлэхэд бэлэн болсон байсан нь энэ үдшийн хамгийн оргил хэсэг байсан юм. Нүд гялбам амтат хоолнууд, яг л тэр ресторанд очсон мэт мэдрэмж төрүүлэхүйц орчин, тохижилт өнгө төрхийг шингээж бэлтгэсэн хэсгүүд хэн бүхний сонирхол, бахдалыг төрүүлж буй нь илт.

Номадсын сүлжээ нь монгол улсын урлаг соёлыг дэлхийд таниулахад чухал хувь нэмрээ оруулдаг бөгөөд Херо энтертэймэнттэй хамтран “Тамгагүй төр” жүжгийг амжилттай олны хүртээл болгоод буй. Тус арга хэмжээнд Баатар найруулагч болон нийт 80 гаруй уран бүтээлчид хүрэлцэн ирж, тэдний баярыг хуваалцсан сонирхолтой зочдын нэг байв. Түүнчлэн энтэртаймэнт хөтөлбөрт гадны болон дотоодын шилдэг хамтлаг дуучид, бүжигчид хүрэлцэн ирж хамтдаа дуулж, бүжиглэн халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн юм. 

Номадсчууддаа, зочлох үйлчилгээний салбарт монгол үндэсний брэндийг хөгжүүлж, дэлхийд танигдсан компани байхын тулд тасралтгүй урагшилж, нүүдэлчдийн соёлыг дэлхийд таниулах их үйлсэд нь амжилт хүсье!

Төмөр замын дээд сургуулийн хойно үерийн хамгаалалтын далангийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
Зүүн хойд Азийн хотын дарга нар хүн амын төвлөрлийг сааруулах асуудлыг хэлэлцэв
ДАШТ кикбоксын тэмцээнээс О.Баярцэнгэл хүрэл медаль хүртлээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна
Хөглөрсөн навч ашиг тустай бордоо болно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?