HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Бүтээн байгуулалт

Хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр долдугаар сард ашиглалтад орно

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 06 сарын 02

Тавантолгойн ордын Баруун, Зүүн Цанхийн дунд байрлах Бортээгийн хэсгийн талбайд Хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалт өрнөж, гүйцэтгэл 70 гаруй хувьтай хэрэгжиж байна.

Ирэх долоодугаар сард ашиглалтад оруулахаар зорьж буй тус төслийг “Админерал” ХХК гүйцэтгэж буй бөгөөд тус баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор уурхай удаан хугацаанд ажиллаж, бүтээгдэхүүний гарц нэмэгдэхээс эхлээд төслийн үзүүлэх эдийн засгийн үр өгөөж их байхыг “Админерал” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал Б.Гансүх тодотгов.

“Админерал” ХХК нь тус үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт барьж байгуулж, барилга угсралтын ажилд Герман, Хятадын өндөр ур чадвартай мэргэжилтнүүд зөвлөн чиглүүлж байгаа аж.

Тус үйлдвэр нь 4 модуль бүхий жилийн 15 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадалтай байх бөгөөд Тавантолгойн ордын 8, 9, 10, 11, 12 дугаар давхаргын хагас зөөлөн коксжих нүүрсийг баяжуулан сайн чанарын баяжмал нүүрсийг зах зээлд нийлүүлэх, бүтээгдэхүүний гарц нэмэгдэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн УУТГ-ын дарга Ч.Алтанбагана хэлэхдээ “Тус баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор 150 хүн шууд ажлын байраар хангагдана. Мөн ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашигласнаар экспортын орлогыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах гээд олон давуу талтай” гэв.

Энэ онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 30 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөж, хагас жил хүрэхгүй хугацаанд 10 гаруй сая тонныг борлуулсан. Өнөөдрийн байдлаар компанийн борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар давсныг нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 14 дахин өссөн үзүүлэлттэй байна. Цаашид энэ үзүүлэлтийг тогтмол өсгөж, ашигтай ажиллах гарц нь Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл байх бөгөөд удирдлагуудын зүгээс энэхүү бүтээн байгуулалтад онцгой ач холбогдол өгч байна.

Эх сурвалж: “Эрдэнэс Тавантолгой” ХК

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо
“Рио Тинто Монгол” ХХК-тай хамтран гэр хорооллын хоёр байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
100 хүүхдийн ортой сургуулийн дотуур байрыг ашиглалтад хүлээн авлаа
ФОТО:  Монгол ахуйг харуулан тохижуулсан 67 дугаар сургууль
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэлтийг эхлүүллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?