HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Нийгэм

Зөвийг шүгэлдэгчид “ҮЛДЛЭЭ“ нөлөөллийн аяныг албан ёсоор эхлүүллээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 05 сарын 24

Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн насны буюу ихийг хийж бүтээх боломжтой залуучууд Монгол улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр амьдралаа дээшлүүлэх зорилго өвөртлөн гадаад улс орныг зорих болсон. Эх орон, хайртай гэр бүлээ урт хугацаагаар орхин явах шийдвэр нь Монгол улсыг баялаг бүтээх боловсон хүчингүй болоход шууд нөлөөлсөн билээ.

Цаашлаад энэхүү нөхцөл байдал нь хүүхдийн эрх, боловсролын чанар, гэр бүлийн харилцаа, нийгмийн эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж, өрхийн болон улсын хэмжээнд маш олон асуудал, бэрхшээлүүд үүсгэсээр байна.

Гэвч эдгээр асуудлууд зөвхөн манай улсынх бус, бидэн шиг хөгжиж буй улс орнуудын залууст адилхан тулгарч буй дэлхий нийтийн анхаарлын төвд байх ёстой сэдэв юм. Бүгд ярьдаг, мэддэг, шаналдаг, эмзэглэдэг хэрнээ бодит үйлдэл хийхгүй байна. Иймд нийгмийн томоохон төлөөлөл болсон залуус бид уг асуудалд ЦЭГ тавьж, бодит үйлдэл хийж, “ҮЛДЛЭЭ“ нийгмийн нөлөөллийн аяныг Монгол орон даяар эхлүүллээ.

Аяны санаачлагч “Зөвийг Шүгэлдэгчид” НҮТББ-ын залуус бидний 95 хувь нь гадаад улсад сурч, ажиллаж амьдарсан бөгөөд бид эх орондоо амьдарч, эх орондоо баялаг бүтээж ҮЛДЭХЭЭР шийдсэн залуусын төлөөлөл. 

Аливаа улсын хамгийн үнэт БАЯЛАГ нь ИРГЭН байдаг.

Мэдээж гадаад улсад, сурч боловсорч, ажил хөдөлмөр эрхэлж туршлага хуримтлуулж болно, харин Эх орондоо эргэн ирдэг, болохгүй, бүтэхгүй гэж буцах биш ҮЛДдэг байгаасай.

Залуусаа эх орноосоо явах 1000 шалтгаан хайх бус, Эх орондоо үлдэх Ганцхан шалтгаантай болцгооё.

Монголынхоо олон мянган залуус, тэдний гэр бүлийг эх орондоо үлдэх шалтгаан гол хүч болж байгаа, хайртай бүхэнтэйгээ хамт байх боломжийг олгож буй ажил олгогч компани, хувийн хэвшлүүд та бүхнийгээ бидний энэхүү төсөл, санал санаачлыг дэмжин хамтдаа шүгэл үлээж бидний эмхэлсэн нийгэмд үүсч буй асуудалд ХАМТДАА цэг тавьцгаая гэж уриалж байна.

#үлдлээ #зөвийгшүгэлдэгчид #нөлөөллийнаян

Оршин суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэн, баяр ёслол, тоглолтод оролцохгүй байхыг уриаллаа
П.Сайнзориг: Гал түймэрт өртсөн орон сууцны иргэдэд түрээсийн төлбөрийг олгоод байна
Төв Азид технологи экспортлох анхны гэрээг “ФИБО КЛАУД” байгуулав
ТАНИЛЦ: 2023-2025 онд Монгол Улсад 30 хоног визгүй зорчих орнууд
Дархан-Уул аймгийн хөлбөмбөгийн талбайд MONGOLZ багийн тоглолтыг шууд дамжуулан үзүүлнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?