HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Эрх чөлөөг эрхэмлэнэ” уриатай “Open” клуб байгуулагджээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2022 оны 11 сарын 15

“Эрх чөлөөг эрхэмлэнэ” уриатай “Open” клуб байгуулагджээ. Уг клубыг ардчилсан үзэл санааг дэмжигч, эрх чөлөөг эрхэмлэгч шинэ үеийн залуус нэгдэн байгуулсан байна. Тэдний хувьд клубын нээлтээ олон ургальч үзэл санааны индэр болгон “Чөлөө” нэртэйгээр салбар бүрийн сонирхолтой зочдыг урьж, илтгэл, панел хэлэлцүүлэг хослуулсан 200 гаруй оролцогчидтой зохион байгуулжээ.

“Open” клубын залуус клуб байгуулсан тухайгаа хэлэхдээ “Залуучууд, бидэнд эмзэглэл байсан. Эмзэглээд хараад суух уу гэсэн асуулт байсан. Залуу хүн үзэл бодлоо илэрхийлээд шүүхэд дуудагдаж маш их цаг хугацаа, сэтгэл санаагаараа хохирч байхыг харлаа. Ээж аавын энхрийлж өсгөсөн, эх орны ирээдүй бяцхан үрс сургууль, цэцэрлэгтээ, тоглох гэж яваад ирэхгүй байгааг харлаа. Энэ бүх хүндээ, хүүхэддээ ээлгүй байгаа нийгэмдээ эмзэглэж суух бус залуучуудаа сонсъё, тэдэнтэйгээ ярилцъя, хамтдаа ухамсартай, бодит оролцоог бий болгоё” гэж энэ бүгдийг эхлүүлсэн гэлээ.

Тэд цаашид үйл ажиллагаагаа нээлттэйгээр салбар бүрийн төлөөлөл залуучуудыг оролцуулан асуудлыг хэлэлцдэг, шийдэл гаргалгааг олон нийт төдийгүй шийдвэр гаргах түвшний байгууллагад хүргэдэг, үр дүнгийн хойноос тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх юм байна.

Энэ удаагийн нээлтийн арга хэмжээ “Чөлөө” нэрийн дор болсон бөгөөд “Эрх чөлөө-Ардчилал” панел хэлэлцүүлгийн панелистаар иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хүний эрхийн активист Т.Амарзаяа, “Үнэгүй фитнесс”-ийн багш Л.Саруулбат, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй, комедиан Д.Амартүвшин нар оролцож залуучуудын оролцоо, барууны үзэл баримтлал, эрүүл амьдралын хэв маяг гэсэн сонирхолтой агуулгаар ярилцсан байна.

Харин “Эрх чөлөө-Ардчилал” илтгэлийн хэсэгт “МARS-V” төслийн санаачлагч С.Эрдэнэболд “Технологи ба эрх чөлөө”, Б.Ган-Очир “Эдийн засгийн эрх чөлөө”, Л.Ганхөлөг “Эрх чөлөө ба өмч”, “Open” клубын ерөнхий зохицуулагч Б.Батзаяа “Хөгжлийн боломж ба эрх чөлөө”, клубын гишүүн Р.Ням-Очир “Байгалийн баялгийн боловсруулалт ба эдийн засгийн эрх чөлөө” гэсэн агуулгуудаар илтгэл танилцуулж мэдээлэл өгсөн юм.

Янжуур тамхины эрүүл мэндэд учруулах хор уршиг
ТАНИЛЦ | Монгол хэл ойлгодог анхны виртуал модель Эгүнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар “Мимо” агро паркийн бүтээн байгуулалттай танилцав
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТУСГАЙ ДУГААРТ ХОЛБОГДОХГҮЙ БАЙВАЛ +976 УГТВАР ХИЙЖ ЗАЛГАХ БОЛОМЖТОЙ
ЦАГ АГААР | Нийт нутгаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?