HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Нийслэлчүүдийн амьдралыг хөнгөвчлөх дижитал шийдлүүд

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 11 сарын 04

Нийслэлд хотод тулгамдаж буй асуудлыг технологийн дэвшлээр шийдэх, иргэдийн ая тухыг хангаж, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд шинэ шийдлүүдийг ашиглах нь ухаалаг, цагаа олсон шийдвэр билээ. Тиймээс ч олон улсын жишиг, өөрийн орны онцлог, иргэдийн соёл уламжлал, байгаль орчны эрс тэс уур амьсгал, төрийн байгуулалтын онцлогт тулгуурлан Улаанбаатар хотын дижитал шилжилтийн төлөвлөгөөг танилцуулаад буй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгж, 1000 гаруй монгол инженертэй хамтран ажиллахаар болсон. Нийслэлд нэвтрүүлэх болон  нэвтрүүлж байгаа дижитал шийдлүүдээс онцолж байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН МЭДЭЭЛЛҮҮДИЙГ НЭГТГЭСЭН ePASS СИСТЕМ

Нийтийн тээврийг цахимжуулах ePASS төслийн хүрээнд хотын нийтийн тээвэр, сурагчийн автобусны үйлчилгээнд автоматжуулалт, мэдээллийн технологийн шийдэл бүхий цогц системийг нэвтрүүлнэ.

Энэхүү системийг нэвтрүүлснээр нийтийн тээврээр зорчих картыг банкны картаар цэнэглэдэг болох бөгөөд үлдэгдэл шалгах, хянахад хялбар болно. Автобусны буудал бүрд зарлан мэдээлэх электрон самбар байршуулснаар автобусны чиглэл харах, мөн нийтийн тээврийн хэрэгсэл хаана явж буй, хэзээ ирэхийг бодит цагийн горимоор харах боломж бүрдэнэ. Дээр дурдсан бүх мэдээллийг хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар дуу хоолойгоор харааны бэрхшээлтэй хүмүүст ч хүргэх юм.

Энэхүү шийдлийн бас нэгэн давуу тал нь хүүхэд сургуулийн автобусанд суусан, буусан зэрэг мэдээллийг бодит цагийн горимоор зөвхөн эцэг эх, асран хамгаалагч нар гар утсаараа хүлээн авах боломж аж.

ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХААНА Ч “ХАМТ БАЙХ” eSCHOOL СИСТЕМ

Таны хүүхэд хэдэн цагт ямар хоол идэж, хэдэн цагт хаана, ямар автобусаар зорчиж, гэрийн даалгавраа хэрхэн хийж байгааг мэдэх зэрэг олон боломжийг  технологийн цогц шийдэл бүхий eSchool систем олгоно. Энэхүү платформ нь сургуулийн удирдлагуудад зориулсан eSchool, багш нарт зориулсан eTeacher, сурагчдад зориулсан eStudent, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан eParent хэмээх дөрвөн аппликейшнээс бүрдэх юм.

Өөрөөр хэлбэл, сургуулийн удирдлага, багш нар, эцэг эх болон асран хамгаалагч, хүүхдүүд мэдээллээ цаг алдалгүй солилцсоноор боловсролын чанар, хүртээмж сайжрах төдийгүй сурагчийн үдийн хоол, автобусаар зорчих явцыг хянаж, аюулгүй байдалд нь бүх тал оролцоотой байх нөхцөлийг бүрдүүлнэ.

ӨРХИЙН ЭМЧИД ҮЗҮҮЛЭХ ЦАГАА ЦАХИМААР ЗАХИАЛНА

Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ авах процессыг илүү хялбарчилсан шийдлийг мөн нийслэлд нэвтрүүлж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг үүлэн технологи, андройд үйлдлийн системд суурилсан ухаалаг киоск, ухаалаг төхөөрөмжтэй холбосон Ухаалаг цаг захиалгын систем нь эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү  хүртээмжтэй болгох юм.

Уг системээр иргэд өрхийн эмнэлэгт үзүүлэх цагаа онлайнаар захиалах, эмч үзлэг хийсэн явцын мэдээллийг нэгтгэж болно. Ингэснээр өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэй болгох, мөн эмч, эмнэлгийн ажилтнуудад ирдэг ачааллыг хөнгөвчлөх, гомдол саналыг нэгтгэх зэрэг цөөнгүй давуу тал бий болно.

ОРОЛЦОО БҮХЭН ЧУХАЛ- “ДИЖИТАЛ СИТИ”АППЛИКЕЙШН

Нийслэлийн иргэд, олон нийтэд зориулсан энэхүү аппликейшнээр Улаанбаатартай холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай авах, түгээхээс гадна гаргасан өргөдөл, гомдол,  санал хүсэлтийн шийдвэрлэлтийг хянах боломжтой.

Нийслэлийн 204 хороонд 1832 хэсгийн ахлагч 420 мянга гаруй өрхийн 1.639.172 иргэнд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Хэсгийн ахлагч нар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, нийслэл, дүүргээс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгжид хүргэх, орчны хяналт тавих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэйгээр ажилладаг. Эдгээр ажлыг хөнгөвчлөх, төр, иргэн, аж ахуйy нэгж, байгууллага хоорондын харилцааг шинэ түвшинд гаргах, санал хүсэлт, өргөдөл, гомдол гаргах, татвар, төлбөр хураамж төлөх зэрэг үйлчилгээг нэгдсэн байдлаар авах боломж бүхий “Дижитал СИТИ” гар утасны аппликейшн хэрэглээнд нэвтэрнэ.

Төр, иргэн хоорондын харилцаа холбоог бодит цагийн горимд бүрэн хангах энэхүү шийдлийн дүнд авлига, хүнд суртал буурах, төрийн үйлчилгээ ил тод болохоос гадна иргэдийн цаг, зардал мөнгийг хэмнэх юм. Цаашлаад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хотын орчны тохижилт, эвдрэл, гэмтэлтэй холбоотой зөрчлийн мэдээллийг ирүүлэх, их хотын өнгө төрхийг сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулахад дэмжлэг үзүүлэх урамшууллын системийг нэвтрүүлэх ч боломжтой.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Өмнөд Солонгост гэрлэлтийн тоо нэмэгдэв
Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ
Дэлхийн ур чадварын байгууллагын 2025 оны ерөнхий ассамблей өндөрлөлөө
Өнөө орой 25 дугаар эмийн сангаас Гранд плазагийн уулзвар хүртэлх замын хойд хэсгийг хааж, асфальт бетоноор хучна
Нярай хүүхдийн эрт илрүүлгийн “Тандем масс спектрометри” дэвшилтэт технологийн аппаратыг  ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?