HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Унтлагын өрөөний өнгө нойронд хэрхэн нөлөөлдөг вэ

|
HumanZ
| 2026 оны 01 сарын 12

Интерьерийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, өнгө нь зөвхөн гоо зүйн хэрэгсэл биш харин хүний сэтгэл зүй, амралт, тайвшралд хүчтэй нөлөө үзүүлдэг хүчин зүйл юм. Тиймээс унтлагын өрөөний өнгө сонголт таны нойрны чанарыг сайжруулж, эсвэл бүр эсрэгээрээ муутгаж ч мэднэ.

Интерьерийн дизайнерын хэлснээр, хамгийн түрүүнд “Би ямар уур амьсгал бүтээхийг хүсэж байна вэ?” гэдгээ бодох хэрэгтэй. Ихэнх хүмүүс тайвшрал, дулаан уур амьсгал хүсдэг тул хүйтэн, амьгүй өнгөнөөс зайлсхийх нь зүйтэй.

Хүйтэн туяатай саарал болон цайвар цагаан өнгө нь өрөөг эмнэлгийн мэт хиймэл, гунигтай болгож харагдуулдаг. Харин дулаан, элсэрхэг, цайвар шаргал гэх мэт өнгөнүүд илүү тайван, тухтай орчныг бүрдүүлдэг гэж мэргэжилтнүүд зөвлөжээ.

Мөн тод шар, хурц ягаан, гүн ногоон зэрэг өнгө нь өрөөнд эрч хүч нэмж болох ч, хэрвээ хананд зонхилбол тайвширч амрахад саад болдог. Ийм өнгийг зөвхөн жижиг зүйлст жишээлбэл:  дэр, хөшиг, зураг зэрэгт ашиглах нь хамгийн зөв шийдэл юм.

Харин улаан өнгө ихэвчлэн хүсэл, сэтгэл хөдлөлтэй холбогддог ч бодит байдалд сэргээх нөлөөтэй, цусны эргэлт болон эрч хүчийг нэмэгдүүлдэг тул нойрыг алдагдуулдаг. Судалгаагаар улаан өнгө нь хоолны дуршлыг ч нэмэгдүүлдэг, тиймээс амралтад зориулагдсан өрөөнд тохиромжгүй гэж үздэг.

Мэргэжилтнүүд дараах өнгийг нойр сайжруулахад тустай гэж үздэг:

Зөөлөн цэнхэр: Ухаан санааг тайвшруулж, аюулгүй мэдрэмж төрүүлдэг.

Арьсны өнгө болон элсэрхэг аястай өнгө: Дулаан, тогтвортой уур амьсгал бүрдүүлдэг.

Лаванд, цайвар нил ягаан, оливын ногоон: Тэнцвэртэй, байгалийн уур амьсгал бий болгодог.

Цайвар ягаан болон усан яагаан өнгө: Унтлагын өрөөнд цайвар ягаан өнгө хэрэглэх нь орон зайг илүү зөөлөн, дулаан, романтик уур амьсгалтай болгодог.

Хэт тод, хүйтэн өнгө унтлагын өрөөнд анхаарал сарниулж, тархийг идэвхжүүлдэг бол зөөлөн, дулаан өнгө тайвшруулж, гүн амралт бэлэглэдэг. Тиймээс “гоё харагдах” бус “амрахад таатай мэдрэмж төрүүлэх” өнгийг сонгох нь хамгийн зөв шийдвэр юм.

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд хортой хавдар 11, хортой гэж сэжиглэгдсэн 33 тохиолдол илрүүлжээ
Сөүлд төрөлтийн индексийг нэмэгдүүлэх үнэ төлбөргүй хөтөлбөрийг зарлажээ
“Байгалийн нөөц ашиглалт: Орлого ба зарлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав 
Танилц | Цаг агаарын тав хоногийн урьдчилсан төлөв
Шашны сургуулийн сурагчид дотуур байрандаа нэгнийхээ биед халдсан гэх үйлдлийг шалгаж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна
Цаг үе
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцэв
Цаг үе
Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ
Цаг үе
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?